Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхэд хамгаалал, хүмүүнлэгийн тусламж зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын байгууллага юм.
ХИС нь хөдөөгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төслөөр сонгогдсон сумдын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа, лабораторийн урвалж бодис, шатахуун авахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Тус төслийн хүрээнд дараах үзүүлэлт бүхий түргэн тусламжийн машин худалдаж авах тул нийлүүлэх эрх бүхий байгууллагыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Ирүүлэх материал:
– Нийлүүлэгч байгууллагын товч танилцуулга, ААН-ийн гэрчилгээний хуулбар
– Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй үйл ажиллагааны талаарх мэдээлэл
– Үнийн санал (нийлүүлэх авто машины дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн саналын хүчинтэй хугацаа, баталгаа, нийлүүлэх хугацаа, дагалдах үйлчилгээ болон бусад шаардлагатай мэдээлэл багтсан байх)
Үнийн санал ирүүлэх хаяг:
Дээрх мэдээллийг битүүмжлэн, дугтуйг лацдаж дараах хаягаар 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү:
Японы Хүүхдийг Ивээх Сан, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт, Утас: 329365, 329371
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2023-09-28