Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхэд хамгаалал, хүмүүнлэгийн тусламж зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын байгууллага юм.
ХИС нь 2024 оны 08 сараас эхлэн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн хүрээнд техник аюулгүй байдал бүрэн хангасан бага оврын ачааны машин худалдаж авах тул нийлүүлэх байгууллага хувь хүнийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
№ | Нөхцөл | Техник үзүүлэлт |
1 | Үндсэн нөхцөл | Орж ирээд удаагүй, улсын дугаар авсан байх, 100,000 км-с бага гүйлттэй |
2 | Тоо ширхэг | 1 |
3 | Хөдөлгүүрийн багтаамж | 2,5-2,7 сс |
4 | Шатахууны төрөл | Түлш/Бензин |
5 | Хөтлөгч | RWD/4WD |
6 | Даац | 1т |
7 | Ачааны хэсгийн хэмжээ | Доод тал нь 2.6м урт × 1.6м өргөн × 0.35м өндөр |
8 | Хурдны хайрцаг | Механик/автомат |
9 | Жолооны хүрдний байрлал | Зүүн |
10 | Зориулалт | Ачаа тээвэр |
11 | Суудлын тоо | 3 |
12 | Үйлдвэрлэсэн он | 2016 оноос хойш |
13 | Орж ирсэн он | 2025 он |
Ирүүлэх материал:
- Нийлүүлэгч байгууллага болон хувь хүний товч танилцуулга, ААН-н гэрчилгээний хуулбар
- Өмнө нийлүүлж байсан ижил төстэй нийлүүлэлтийн талаарх мэдээлэл
- Үнийн санал (НӨАТ болон бусад холбогдох татвар хураамж бүгд багтсан, нийлүүлэх авто машины дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн саналын хүчинтэй хугацаа, баталгаа, нийлүүлэх хугацаа, дагалдах үйлчилгээ болон бусад шаардлагатай мэдээлэл багтсан байх)
- Борлуулах гэж буй тээврийн хэрэгслийн зураг/линк
Үнийн санал ирүүлэх хаяг:
Дээрх мэдээллийг битүүмжлэн, дараах хаягаар 2025 оны 5-р сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү:
Японы Хүүхдийг Ивээх Сан, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт, Утас: 329365, 329371
Байршил:
UlaanbaatarНийтэлсэн:
2025-05-08