Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойд зориулсан Баримтат кино хийх ажлын удирдамж
Гүйцэтгэх ажил: Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан 30 жилийн ололт амжилт, туршлага, хүүхдүүдийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг дүгнэж баримтат видео бүтээл гаргах, богино хэмжээний reels хийх.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2024 оны 2-р сарын 01 – 2024 оны 05-р сарын 18
Зорилго:
Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой 2024 онд тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд (1994-2024) Хүүхдийг Ивээх Сангаас Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийсэн үйлс, хуримтлуулсан туршлага, ололт амжилт, оруулсан хувь нэмрийг эргэн дүгнэж тайлагнах, олон нийтэд байгууллагыг таниулан сурталчлах зорилгоор богино хэмжээний reels болон баримтат видео бүтээлийг хийх гэж байна.
Зорилтот бүлэг
- Олон нийт, санхүүжүүлэгчид, хүүхдийн эрх, гэр бүлийн хөгжлийн асуудлаар ажилладаг бүх салбарынхан: эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хэвлэл мэдээлэл болон бусад талууд
Киноны хэмжээ: Баримтат видео бүтээл (15-20 минут) болон богино хэмжээний 15 reels (тус бүр 30-60 секунд)
Хийц:
- Видео зураг авалт, график хосолсон шинэлэг шийдэлтэй, сонирхолтой, бүтээлч байх.
- Хадмал текст (англи хэлээр), дохионы хэл агуулсан байх
Гүйцэтгэх ажлын ерөнхий төлөвлөгөө:
- ХИС-гийн түүх, үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг судалж, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцан зохиолын төслийг танилцуулах 2024.02.07 – 02.22
- Бүтээлүүдийн эхний төслийг танилцуулах – 03.27
- Саналын дагуу засвар оруулж илгээх, батлуулах – 2024.04.27
- Эцсийн бүтээгдэхүүнийг 2024 оны 05-р сарын 18-ны дотор захиалагчид дараах байдлаар хүлээлгэн өгнө:
- 15-20 минут баримтат кино, Full HD формат
- 30-60 секундын 15 богино хэмжээний reels, Full HD формат
- Дохионы хэлмэрч болон англи хадмал орчуулгатай хувилбарыг хүлээн авна
Гүйцэтгэгчид тавих шаардлага:
- Баримтат видео, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх, зураг авалт, найруулгыг өндөр түвшинд хийх мэргэжлийн боловсон хүчин, бие даасан студитэй байх
- Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног төхөөрөмжтэй байх
- Бүтээлүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, агуулга санааг урьдчилсан байдлаар боловсруулсан байх
Ирүүлэх материал:
- Ажлыг хийж гүйцэтгэх ажлын санал
- Үнийн санал, төсвийн задаргаа
- Ажлыг хийж гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, байгууллагын гэрчилгээ
- Өмнө хийж байсан ижил төрлийн бүтээлүүдийн жагсаалт, линк
Үнийн санал ирүүлэх материал:
Дээрх материалыг бүрдүүлж mongolia.procurement@savethechildren.org хаягаар 2024 оны 01-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2024-01-12