“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээний үлгэрчилсэн загвар” гарын авлагыг цахим хэлбэрт шилжүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулна
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад 2026-2028 онд хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд дараах шаардлагыг хангасан зөвлөх багийг урьж байна. Ажлын удирдамжийг эндээс авна уу. Хамтран ажиллах зөвлөх баг ажлын дэлгэрэнгүй даалгаврыг mongolia.secretary@savethechildren.org хаягаар хандаж авна уу.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн бөгөөд энэ чиглэлээр цахим ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж байсан туршлагатай байх;
- Цахим сургалтын материал, платформ болон дижитал хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим орчинд ажиллах ур чадвар, туршлагатай байх;
- Монгол, англи хэлээр албан баримт бичиг, мэргэжлийн агуулга боловсруулах өндөр ур чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
Сонирхсон зөвлөх баг дараах материалыг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
- Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн захидал. Захидалд дараах мэдээллийг тусгана:
- Гүйцэтгэх ажлын зорилго, цар хүрээний талаарх ойлголтоо тодорхой илэрхийлсэн байх;
- Ажил гүйцэтгэх арга зүй болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байх;
- Боловсрол, мэргэжил, холбогдох ажлын туршлагыг тусгасан намтар (CV)-ыг монгол эсвэл англи хэлээр ирүүлэх;
- Өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жишээ материал (тухайлбал, цахим ном, гарын авлага, видео, зөвлөмж зэрэг)-ыг монгол эсвэл англи хэлээр ирүүлэх;
- Зөвлөх үйлчилгээний хөлс болон холбогдох бусад зардлыг багтаасан үнийн саналыг монгол эсвэл англи хэлээр ирүүлэх.
Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон зөвлөх багтай эргэж холбогдох болохыг анхаарна уу.
Лавлах утас: +976-11-329365, +976-11-329371
Нийтэлсэн:
2026-11-06

