Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалагдах, хөгжих, оролцох эрхээ бүрэн эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, шашин, улс төрөөс ангид, ашгийн бус олон улсын бие даасан байгууллага юм. ХИС нь дэлхий дахинд 1919 оноос, Монгол Улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн чиглэлээр ажиллаж байна. ХИС-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, бодлого, журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.savethechildren.mn цахим хуудаснаас авна уу.
ХИС нь АНУ-д төвтэй “Денан” төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Архангай аймгийн Тариат суманд 2012 оноос, Эрдэнэмандал суманд 2017 оноос, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос, Завхан аймгийн Түдэвтэй суманд 2024 оноос тус тус хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвд хавсралтад заасан техникийн шаардлагыг хангасан “цахилгааны генератор” нийлүүлж, хүргэлт хийх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулна.
Сонирхсон байгууллага дэлгэрэнгүй удирдамж, ажлын даалгавартай энэхүү холбоосоор танилцан, дараах баримт бичиг, үнийн саналаа бэлтгэн ирүүлнэ. Дугтуйн гадна талд “Говь-Алтай аймгийн Чандмань сумын ЭМТ-д цахилгааны генератор нийлүүлэх” гэж тодорхой бичиж битүүмжлэн, 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Сонирхлоо илэрхийлсэн албан захидал (нийлүүлэлт, хүргэлтийн хуваарь, баталгаат хугацааны мэдээлэл багтсан байх);
- Байгууллагын танилцуулга болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Үнийн санал (бүх төрлийн татвар, хураамжийг багтаасан байх);
- Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Аризона төв, 4-р давхар
Утас: 329365, 329371 (131)
Нийтэлсэн:
2025-11-07

