“СУРАЛЦАХАД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРУУЛНА.
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад 2026-2028 онд хэрэгжүүлж эхлээд байна.
Тус ажлын хүрээнд дараах шаардлагыг хангасан зөвлөхийг урьж байна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэ холбоосоор авна уу.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага
- Хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлийн үнэлгээ, судалгаа хийж гүйцэтгэсэн, ном, гарын авлага боловсруулсан туршлагатай байх;
- Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, нийгмийн ажлын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Байгууллага болон төсөлд сургамжтай мэдээллийг судалгаанд үндэслэн боловсруулж байсан туршлагатай байх;
- Монгол, Англи хэл дээр бичиг баримтыг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай байх;
Бүрдүүлэх материал
Сонирхсон зөвлөх доорх бичиг баримтыг 2026 оны 9-р сарын 25-ны өдөр багтаан ирүүлнэ үү.
- Гэрээт ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн захидал.
- Гүйцэтгэх ажлын талаар ойлголттой байгаагаа харуулсан байх;
- Ажил гүйцэтгэх арга зүйгээ тайлбарлаж, төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байх;
- Өөрийн туршлага, мэргэжлийг тусгасан танилцуулгыг (CV) Монгол эсвэл Англи хэл дээр ирүүлэх;
- Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын материалууд (жишээ нь, өмнө боловсруулж байсан ном гарын авлага, үнэлгээ, судалгааны тайлан, зөвлөмж). Монгол эсвэл Англи хэл дээр ирүүлэх.
- Зөвлөх үйлчилгээний хөлс, бусад зардлыг багтаасан үнийн санал. Монгол эсвэл Англи хэл дээр ирүүлэх
Өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар, Хүүхдийг Ивээх Сан. (Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн урд талд) Ирүүлэх бичиг баримтуудыг PDF файл болгон mongolia.procurement@savethechildren.org е-мэйл хаягаар 2026 оны 09-р сарын 25-ны өдөр, 15:00 цагаас өмнө ирүүлнэ. Шаардлага хангасан өргөдөл гаргагчтай эргэн холбогдоно.
Лавлах утас: +976-11-329365, +976-11-329371
Нийтэлсэн:
2026-09-22

