Зөвлөх үйлчилгээний нэр: “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн суурь судалгаа
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, оролцооны чиглэлээр хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа; өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдийн хүүхдэд үзүүлж буй хөгжлийн цогц үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал; оролцогч талуудын оролцоог цогцоор үнэлж, суурь мэдээлэл цуглуулах, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулах мэргэжлийн зөвлөх багийг сонгон шалгаруулна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Зөвлөх үйлчилгээ нь 2025 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд үргэлжилнэ.
Техникийн болон үнийн саналыг англи хэл дээр 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагаас өмнө дараах хаягаар битүүмжлэн сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.
Үнийн санал ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Аризона төв 4 давхарт. Утас:329365, 329371
Нийтэлсэн:
2025-04-09