Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь хөтөлбөр нь Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн дэмжлэгтэйгээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд болон Говь-Алтай, Ховд аймгуудын ерөнхий боловсролын нийт 14 сургуулийг түшиглэн 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Зөвлөх ажлын агуулга:
Зөвлөх үйлчилгээний гол зорилго нь Монгол Улсад хүүхэд хамгааллын төсөв боловсруулах, үйлчилгээ үзүүлэх үйл явцыг ил тод, иргэдийн оролцоог хангасан, хариуцлагатай болгоход чиглэсэн нийгмийн эгэх хариуцлагын тогтолцоо болон дагалдах арга хэрэгслүүдийг хөгжүүлэхэд оршино.
Зорилтууд:
- Үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын төсөв боловсруулахад иргэдийн оролцоог хангах өнөөгийн механизмыг судалж, үнэлэх
- Хүүхэд хамгааллын төлөвлөлт, санхүүжилтийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх боломжит арга замуудыг тодорхойлох
- Бодит нөхцөл байдалд тохирсон Нийгмийн эгэх хариуцлагын тогтолцоог боловсруулах
- Иргэний нийгэм, орон нутгийн засаг захиргаа, иргэдэд зориулж уг тогтолцоог бодит амьдралд хэрхэн ашиглаж болохыг тайлбарласан гарын авлага, бусад нэмэлт материалуудыг боловсруулах
- Ажил гүйцэтгэх арга барил, чадавх бэхжүүлэх талаар зөвлөмж өгөх
Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Зөвлөх багт тавигдах шаардлагууд:
Зөвлөх баг нь 2 хүний бүрэлдэхүүнтэй байх ба дараах шаардлагыг тус бүр хангасан байна.
Багийн ахлагч – Хүүхэд хамгааллын мэргэжилтэн:
- Нийгмийн ажил, хүүхэд хамгаалал эсвэл холбогдох чиглэлээр мэргэшсэн, өндөр зэрэгтэй байх
- Хүүхдийн эрх, нийгмийн ажил, олон нийтийн хөгжлийн чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Иргэдийн оролцоотой бодлого боловсруулах, оролцогч талуудын оролцоог хангасан туршлагатай байх
- Монгол, англи хэл дээр бичиг баримтыг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай байх
Судалгааны ажилтан – Санхүү, төсөв хариуцсан мэргэжилтэн:
- Төрийн удирдлага, эдийн засаг, санхүү болон холбогдох чиглэлээр мэргэшсэн, өндөр зэрэгтэй байх
- Улсын төсөв, нийгмийн үйлчилгээний зарцуулалтын дүн шинжилгээ эсвэл төрийн сангийн удирдлагын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Нийгмийн салбар, ялангуяа хүүхэдтэй холбоотой хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай байх
- Монгол, англи хэл дээр бичиг баримтыг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай байх
Өргөдөл ирүүлэх заавар
Энэ ажлыг гүйцэтгэх сонирхолтой Зөвлөх багууд доорх бичиг баримтыг 2025 оны 8-р сарын 15-ний өдөр багтаан ирүүлнэ үү.
- Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал. Уг бичиг нь дараахь шаардлагыг хангасан байх ба Монгол, Англи хэл дээр ирүүлэх:
- Хийж гүйцэтгэх ажлын талаар ойлголттой байгаагаа харуулсан байх
- Ажил гүйцэтгэх арга зүйгээ тайлбарлах, нарийвчлан төлөвлөгөө ирүүүлэх
- Зөвлөхүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байх
- Зөвлөхүүдийн туршлага, ажил мэргэжлийг тусгасан танилцуулгыг (CV) Монгол юмуу Англи хэл дээр ирүүлэх
- Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй Зөвлөх ажлын жагсаалт (жишээ нь, өмнө боловсруулж байсан судалгаа, тайлан, зөвлөмж гэх мэт). Монгол юмуу Англи хэл дээр ирүүлэх.
- Зөвлөх үйлчилгээний хөлс, бусад зардлыг багтаасан үнийн санал. Монгол юмуу Англи хэл дээр ирүүлэх.
Ирүүлэх бичиг баримтуудыг PDF болгон дараахь имэйлээр 2025 оны 8-р сарын 15-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ: mongolia.jobs@savethechildren.org. Шаардлага хангасан Зөвлөх багтай бид эргэн холбогдоно. Баярлалаа.
Нийтэлсэн:
2025-07-29