Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой байгууллага бөгөөд Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна.
ХИС нь 2024 оны 08 сараас эхлэн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн 5-р хороонд байрлах 5 га төслийн талбайд Техник хэрэгслийн аюулгүй хадгалалт, өвлийн зориулалттай дулаалга бүхий гараж барих болон төслийн талбайн худгийн урт хугацааны хамгаалалт, насос болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах зориулалтын байгууламж барих аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг урьж байна. Ажлын удирдамжийг энэхүү холбоосоор татаж үзнэ үү.
Шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллага нь дараах материалуудыг ирүүлнэ.
Үүнд:
- Энэхүү ажлыг гүйцэтгэхээр сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын танилцуулга
- Нийлүүлэлт, ажлын хөлс, техник хэрэгсэл, тээвэр, татвар хураамж НӨАТ бүгд багтсан үнийн санал
Дээрх материалуудыг бүрдүүлэн mongolia.procurement@savethechildren.org хаягаар илгээж болох ба дараах хаягаар хүргүүлнэ үү.
Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхар
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн 17:00 цаг.
Харилцах утас: 329365, 329371 (131)
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2025-10-08