Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой байгууллага бөгөөд Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна.
ХИС нь 2024 оны 08 сараас эхлэн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд Төслийн 5 га талбайд тарьц, суулгац бойжуулах, бэлтгэх зорилгоор мод үржүүлгийн зориулалтаар ашиглах 6х20 хэмжээтэй 3 ширхэг хүлэмжийг худалдан авах, газар дээр нь тээвэрлэн хүргэх, бүрэн угсарч хүлээлгэн өгөх аж ахуйн нэгж сонгон шалгаруулна. Энэхүү удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллага нь дараах материалуудыг ирүүлнэ.
Үүнд:
- Байгууллагын танилцуулга
- Энэхүү ажлыг гүйцэтгэхээр сонирхлоо илэрхийлсэн албан бичиг /ажлын удирдамжийн дагуу тавигдсан шаардлагыг хангаж байгааг илэрхийлсэн байх/
- Нийлүүлэлт, ажлын хөлс, техник хэрэгсэл, тээвэр, татвар хураамж НӨАТ бүгд багтсан үнийн санал
- Гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө
- Өмнө хийж гүйцэтгэсэн гэрээт ажил /гэрээ дүгнэсэн актын хамт/
Дээрх материалуудыг дараах хаягаар эсвэл mongolia.procurement@savethechildren.org имэйлээр ирүүлнэ үү. Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхар. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 5 сарын 14-ны өдрийн 17:00 цаг.
Харилцах утас: 329365, 329371 (131)
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2025-05-08