Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой байгууллага бөгөөд Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна.
ХИС нь 2024 оны 08 сараас эхлэн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн 5-р хороонд байрлах 5га газрыг усалгаагаар тогтвортой хангах уст цэгийг тогтоож худаг гаргах, насос, ус хадгалах систем байгуулах, хамгаалалтын гаднах байгууламж гүйцэтгэх аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг урьж байна. Ажлын удирдамжийг энэхүү холбоосоор татаж үзнэ үү.
Шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллага нь дараах материалуудыг ирүүлнэ.
Үүнд:
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Энэхүү ажлыг гүйцэтгэхээр сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын танилцуулга / хүн хүч, техник хэрэгслийн талаарх мэдээлэл/
- Гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө
- Үнийн санал /холбогдох татвар хураамж, тээвэр, ажлын хөлс багтсан/
- Өмнө хийж гүйцэтгэсэн гэрээт ажил /жагсаалтаар, гэрээ дүгнэсэн актын хамт/
Дээрх материалуудыг бүрдүүлэн PDF файлыг mongolia.procurement@savethechildren.org хаягаар илгээж болох ба дараах хаягаар хүргүүлнэ үү. Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт хүлээн авах ба илгээнэ үү.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 5-р сарын 12-ны өдрийн 17:00 цаг.
Харилцах утас: 329365, 329371 (131)
Нийтэлсэн:
2025-05-05