Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
ХИС нь 2024 оны 8-р сараас эхлэн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь тус байгууллагын хэрэгжүүлж буй анхны байгаль орчны чиглэлийн анхны төсөл юм.
Төслийн зорилго нь Налайх дүүргийн зорилтот бүсэд мод тарих, хүүхэд, залуучуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг мэдээллийг түгээж, мэдээлэл, сурталчилгааны аяныг өрнүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилгод хувь нэмрээ оруулах юм. Төслийн үйл ажиллагааны үр дүнд орон нутгийн иргэд, хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх, тэсвэрлэх, дасан зохицох мэдлэг, ур чадвартай болно.
Тус төслийн суурь судалгааг хийх судалгааны баг сонгон шалгаруулах бөгөөд доорх шаардлагыг хангасан судалгааны багийг урьж байна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Судалгааны багт тавигдах ерөнхий шаардлага
- Судалгааны ажлын 10-дээш жилийн туршлагатай, хамтарсан баг байх, баг нь 3-аас доошгүй тооны голлох мэргэжилтнээс бүрдсэн байх
- Олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан болон донор байгууллагын шаардлагатай нийцэн ажиллах чадвартай.
- Судалгааны баг нь англи хэлний бичгийн чадвартай байх. Төслийн баримт бичигтэй танилцах, судалгааны тайланг англи хэлээр боловсруулж өгөх чадамжтай байх
Ирүүлэх материал:
- Шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн албан бичиг
- Ажил гүйцэтгэх санал (судалгааны арга зүй, аргачлал, түүврийн загварчлал, цуглуулах арга зам, түүний төлөвлөгөө, судалгааны цар хүрээг тоймлосон байх)
- Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг товч намтрын хамт хавсаргах
- Өмнө хийж гүйцэтгэсэн, адил төстэй ажлын жагсаалт
- Ажлын гүйцэтгэлийн үнийн санал, төсвийн задаргаа
Хүлээн авах:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 4 давхарт ресейпшнд ирүүлэх болон mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаягаар 2024 оны 10-р сарын 28 өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон байгууллага, хувь хүмүүстэй эргэж холбогдох болохыг анхаарна уу.
Байршил:
UlaanbaatarНийтэлсэн:
2024-10-28