Японы Хүүхдийг Ивээх Сан нь (ХИС) хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. ХИС нь НҮБ-ийн Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг УБ хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 2021-2024 онд хэрэгжүүлж байна.
Тус төслийн эцсийн үнэлгээ хийх судалгааны баг сонгон шалгаруулах бөгөөд доорх шаардлагыг хангасан судалгааны багийг урьж байна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Судалгааны багт тавигдах шаардлага:
- Судалгааны байгууллага нь гурваас доошгүй жил судалгаа, шинжилгээний ажил хийсэн байх. Ялангуяа, ижил төрлийн нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал, жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судалгаа явуулахад шаардлагатай техник хэрэгсэлтэй байх. Орон нутагт судалгаанд хамрагдаж буй оролцогчдыг судалгааны ярилцлагын үр дүнг шууд оруулах боломж бүхий хөдөлгөөнт төхөөрөмж /таблет г.м/ хэрэгсэлтэй байна.
- Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн суурь судалгаа, дунд шатны болон төслийн эцсийн үнэлгээ хийж байсан бол давуу тал болно.
- Судалгааны баг нь англи хэлний бичгийн өндөр чадвартай байх. Төслийн баримт бичигтэй танилцах, судалгааны тайланг мэргэжлийн түвшинд англи хэлээр боловсруулж өгөх чадамжтай байх.
Сонирхол илэрхийлэх:
Сонирхсон байгууллага/баг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө зөвхөн эхний шатны СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛСЭН БАРИМТ БИЧИГ (EXPRESSION OF INTEREST)-ыг ХИС-гийн оффист дугтуйлан битүүмжлэн ирүүлнэ үү. Дээрх бичиг баримтын дагуу мэдээлэл ирүүлээгүй эсвэл эцсийн хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй анхаарна уу.
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Аризона төв, 4-р давхар ресейпшн
Лавлах утас: 976- 11- 329365-120, 121
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2023-10-13