Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Архангай аймгийн Тариат суманд 2012 оноос, Эрдэнэмандал суманд 2017 оноос, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос, Завхан аймгийн Түдэвтэй суманд 2024 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. “Денан төсөл”-ийн санхүүжилтээр сумын эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээг сайжруулах, аймгийн жишиг эрүүл мэндийн төв болгох, зорилтот сумдын нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх, түүнчлэн эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмчилгээний материалаар хангах зорилготой юм.
Денан төслийн хүрээнд Завхан аймгийн Түдэвтэй, Говь-Алтай аймгийн Чандмань сумдын Эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийн аппарат, тоног төхөөрөмжийн иж бүрдэл, техник хэрэгсэл нийлүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ба сонгон шалгаруулалтын баримт бичгийг энэ холбоосоор авна уу.
Сонгон шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Түдэвтэй, Говь-Алтай аймгийн Чандмань сумдын Эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийн аппарат, тоног төхөөрөмжийн иж бүрдэл, техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын багцын талаарх мэдээлэл: багцаас сонгон оролцох боломжтой
Багц 1. Завхан аймгийн Түдэвтэй, Говь-Алтай аймгийн Чандмань сумдын эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийн аппарат, тоног төхөөрөмжийн иж бүрдэл нийлүүлэх
Багц 2. Завхан аймгийн Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн шүдний кабинет техник хэрэгслийн хамт нийлүүлэх
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT-04/24
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17:00 цаг хүртэл.
ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Дугтуйг битүүмжлэн, сонгон шалгаруулалтын дугаар, нэр болон багцыг тодорхой бичсэн байна. Дараах и-мэйл хаяг болон утсаар тодруулга авч болно.
Имэйл: mongolia.procurement@savethechildren.org
Утас: 329365, 329371 (131)
Нийтэлсэн:
2024-11-25