Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. ХИС нь 2024 оны 8 дугаар сараас эхлэн Нийслэлийн Налайх дүүрэгт иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойн төгөл байгуулж ногоон орчныг нэмэгдүүлэх, мөн тэдний уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ашиглагдах чанар стандартын шаардлага хангасан Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхогч этгээдүүдийг урьж байна. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг дараах холбоос авна уу.
Сонгон шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5-р хороонд хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлд Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэх компани сонгон шалгаруулах нийлүүлэгчийн сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT-02/25
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 17 өдөр 17:00 цагаас өмнө.
ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Дугтуйг битүүмжлэн, сонгон шалгаруулалтын дугаар, нэр болон багцыг тодорхой бичсэн байна. Дараах и-мэйл хаяг болон утсаар тодруулга авч болно.
Имэйл: mongolia.procurement@savethechildren.org
Утас: 329365, 329371 (131)
Нийтэлсэн:
2025-04-10