Сонгон шалгаруулалтын нэр: “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь”-төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-Хайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын төрийн өмчийн цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтцийн засварын ажил гүйцэтгэх компани сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT-03/25
Японы Хүүхдийн Ивээх Сан нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчоос Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд болон Сэлэнгэ, Баянхонгор аймгийн цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтцийн засварын ажил гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын өгөгдлийг энэ холбоосоор авна уу.
Сонгон шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг | 320-р цэцэрлэг | Нэмүүлэн өрхийн эмнэлэг |
Сонгинохайрхан дүүрэг | 81-р цэцэрлэг | “Анан” өрхийн эмнэлэг |
Чингэлтэй дүүрэг | 83-р цэцэрлэг | “Мэнд аривжих” өрхийн эмнэлэг |
Багц 2. Баянхонгор аймаг
Баянхонгор аймаг | 1-р цэцэрлэг | Оточ манал өрхийн эмнэлэг |
Багц 3. Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймаг | 3-р цэцэрлэг | “Номт Хан” өрхийн эмнэлэг |
Сонирхсон этгээд mongolia.procurement@savethechildren.org хаяг руу сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл болон барилгын засварын ажлын зургийг авна уу.
Битүүмжилсэн материалыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг: Японы Хүүхдийг Ивээх Сан, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 4 давхарт зөвхөн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.
Байршил:
UlaanbaatarНийтэлсэн:
2025-05-08