Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын зорилтот 10 цэцэрлэг, 10 өрхийн эмнэлэг, салбар комиссын дунд 2024-2027 онд хэрэгжүүлэх юм.
Төслийн зорилго: Монгол Улсын Эрүүл Мэнд, Боловсрол, Шинжлэх ухаан болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг”-ын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оролцоо хөгжлийн дэмжлэгийг цогц байдлаар хэрэгжүүлэх.
Төслийн зорилтууд:
– Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх
– Цэцэрлэгийн чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, бага сургуульд шилжихэд дэмжлэг үзүүлэх
– Эцэг эх, асран хамгаалагч болон орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх
– Бодлогод нөлөөлөх
СОШИАЛ КАМПАНИТ АЖЛЫН ЗОРИЛГО: Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог сайжруулах хийгээд тусгай хэрэгцээт хүүхдүүд амжилттай сурч боловсрох, хөгжихөд нь багш, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий сошиал медиа ажлыг зохион байгуулах бөгөөд дэлгэрэнгүй удирдамж ажлын даалгавартай энэхүү холбоосоор орж танилцан, дараах материалуудыг ирүүлнэ үү.
СОШИАЛ КАМПАНИТ АЖЛЫН ТУХАЙ: Кампанит ажлыг гүйцэтгэх сонирхолтой байгууллага/баг нь дараах байдлаар гүйцэтгэх ажлыг төлөвлөн ирүүлнэ. Үүнд:
- Төлөвлөлт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг цаг хугацаатайгаар гаргах,
- Контент боловсруулалт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу контентоо боловсруулах,
- Цацалт – Боловсруулсан контентоо төлөвлөгөөний дагуу зорилтот бүлэгт түгээх,
- Судалгаа – Кампанит ажлын үр дүнг үнэлэх зорилгоор сурагчид, эцэг эхчүүд, багш нараас үр дүнгийн судалгаа авах
-
Хяналт/Тайлагналт – Кампанит аяны болон судалгааны үр дүнгээ тайлагнах зэрэг үе шатыг бүрэн тусгасан байна.
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлтийг илэрхийлсэн албан захидал
- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)
-
Кампанит ажлыг гүйцэтгэх тухай төлөвлөгөө (тавигдах шаардлагыг үзнэ үү)
-
Ажлыг гүйцэтгэх нарийвчилсан төсөв, задаргааны хамт
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙД:
Сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарсан байгууллагыг өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын илтгэл (PPT) тавихыг урина. Ирүүлсэн материал болон танилцуулгад үндэслэн Хүүхдийг Ивээх Сангийн сонгон шалгаруулах баг оноогоор үнэлэн, шалгаруулна. Ингэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдээр үнэлнэ.
- Багийн гишүүдийн туршлага, мэдлэг, ур чадвар
- Боловсруулах контентын тоо, чанар, бүтээлч байдал
- Кампанит ажлын үйл ажиллагаа бүрийн төлөвлөлт
- Контент түгээх сувгийн тоо болон тэдгээрийн олон нийтэд танигдсан байдал
- Кампанит ажлын асуулга судалгааны аргачлал ба төлөвлөлт
- Шинэлэг, бүтээлч шийдлүүд
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх материалуудыг БИТҮҮМЖЛЭН оролцож буй сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой бичиж, 2025 оны 09-р сарын 30-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Шаардлага хангасан багтай бид эргэн холбогдох болно.
Санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2025-09-24