СОШИАЛ МЕДИАГААР КАМПАНИТ АЯН ЯВУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
БИДНИЙ ТУХАЙ: Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 120 улсад хүмүүнлэгийн болон хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол Улс билээ. 30 жилийн түүхтэй Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөр Хүүхэд хамгаалал, Хүүхдийн Эрхийн Засаглал, Боловсрол, Хүүхдийн Ядуурлыг Бууруулах, Эрүүл мэндийг сахин хамгаалах, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үндсэн чиглэлүүдийн дагуу ажиллаж байна. (Дэлгэрэнгүйг https://www.savethechildren.mn/index.php/ цахим хуудаснаас уншина уу.)
- Төслийн хураангуй
[Төслийн нэр] Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь
[Төслийн хугацаа] 2024 оны 3-р сарын 30 – 2025 оны 3-р сарын 29
[Төслийн санхүүжүүлэгч] Япон улсын Гадаад хэргийн яам
[Хамтрагч талууд] ЭМЯ, ХНХЯ, БШУЯ
[Төслийн зорилтот газар] Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймаг
- Төслийн зорилго, зорилтууд
Монгол Улсын Эрүүл Мэнд, Боловсрол, Шинжлэх ухаан болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг”-ын дагуу нийслэлийн гурван дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оролцоо хөгжлийн дэмжлэгийг цогц байдлаар хэрэгжүүлэх.
Төслийн зорилтууд
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх
- Цэцэрлэгийн чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, бага сургуульд шилжихэд дэмжлэг үзүүлэх
- Эцэг эх, асран хамгаалагч болон орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх
- Бодлогод нөлөөлөх
СОШИАЛ КАМПАНИТ АЖЛЫН ЗОРИЛГО: Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо дэмжлэг үзүүлэхэд багш, эмч, эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсад Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалал, Боловсрол, Шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг”-ыг 2021 онд шинэчлэн баталсан. Энэ баримт бичиг нь нярайн эрүүл мэндийн үзлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, кейс хэлэлцүүлэг зэрэг Япон улсын хэрэгжүүлсэн төслийн санаачилгад тулгуурлан хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах зорилготой юм.
Энэхүү төслийг боловсруулахдаа төсөл хэрэгжих аймаг, дүүргийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, багш нар, эцэг эхчүүдээс санал асуулга, ярилцлагын аргаар холбогдох судалгаа авсан юм.
- Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 62.1% нь хүүхдээ өрхийн эрүүл мэндийн төвийн нярайн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж байгаагүй, 11.1% нь хүүхдээ дараах шатны эмнэлгийн байгууллагад үзүүлэхийг илүүд үздэг гэжээ. Тэдний 93.1% нь эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй байсан ч 44.8% нь уг гарын авлагаас хөгжлийн талаарх мэдээлэл аваагүй гэж хариулсан байна. Зорилтот өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын 50-аас доошгүй хувь нь 9 сар, 1.5 ба 3 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг хийхэд их тулгардаг бэрхшээл бол тоног төхөөрөмж, материалын хомсдол, эцэг эхийн ойлголт дутмаг, боловсон хүчний дутагдалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд үйлчилгээнд хамрагдахад таатай орчин бүрдүүлэх хэрэгцээтэй байна.
- Төрийн өмчийн цэцэрлэгүүд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй зэргээс үл шалтгаалан хүүхдийн хувийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн багш нартай хийсэн ярилцлагаар тодорхойлогджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй хүүхдүүдийн зарим эцэг, эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүйг хүлээн зөвшөөрөхгүй, зохих оношилгоо, үйлчилгээнд шилжүүлэхээс татгалзаж байгаа тул энэ талаар олон нийтэд таниулах, нөлөөлөл сурталчилгааны ажил шаардлагатай байгааг дурдсан юм.
Иймд дээрх хэрэгцээнд үндэслэн бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог сайжруулах хийгээд тусгай хэрэгцээт хүүхдүүд амжилттай сурч боловсрох, хөгжихөд нь багш, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий сошиал медиа ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Хүүхдийг Ивээх Сан тэгш хамруулан сургах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилчид, сурагчдын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, тэгш хамруулах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сошиал платформд суурилсан кампанит ажлуудыг 2019 оноос хойш зохион байгуулж байна. (Дэлгэрэнгүйг https://savethechildren.mn/?page_id=8139&lang=mn цахим хуудаснаас үзнэ үү).
СОШИАЛ КАМПАНИТ АЖЛЫН ТУХАЙ: Кампанит ажлыг гүйцэтгэх сонирхолтой байгууллага/баг нь дараах байдлаар гүйцэтгэх ажлыг төлөвлөн ирүүлнэ. Үүнд:
- Төлөвлөлт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг цаг хугацаатайгаар гаргах,
- Контент боловсруулалт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу контентоо боловсруулах,
- Цацалт – Боловсруулсан контентоо төлөвлөгөөний дагуу зорилтот бүлэгт түгээх,
- Судалгаа – Кампанит ажлын үр дүнг үнэлэх зорилгоор сурагчид, эцэг эхчүүд, багш нараас үр дүнгийн судалгаа авах
- Хяналт/Тайлагналт – Кампанит аяны болон судалгааны үр дүнгээ тайлагнах зэрэг үе шатыг бүрэн тусгасан байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллага буюу баг нь Ажлын удирдамжид тулгуурлан кампанит ажлын үе шат бүрийг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө болон төсвийн задаргаа бүхий саналаа боловсруулан ирүүлнэ.
ЗОРИЛТОТ БҮЛЭГ: Бага насны хүүхэдтэй (0-5 нас) эцэг эхчүүд, цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ:
Нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахдаа дараах үндсэн шаардлагыг анхаарна уу. Үүнд:
Хийгдэх ажил | Тайлбар | Хугацаа |
Төлөвлөлт | · Ажил гүйцэтгэгч нь төслийн багаас ирүүлсэн санал болон өмнөх жилийн судалгааны үр дүнд тулгуурлан кампанит ажлын төлөвлөгөөг боловсруулж, Хүүхдийг Ивээх Сангаар батлуулах
· Төлөвлөгөөнд хийгдэх үйл ажиллагаа, боловсруулах контентын төрөл, тоо, цаг хугацаа, шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцсон байх, · Кампанит ажлын нэр, лого, контентын нарийвчилсан төлөвлөгөөний саналаа урьдчилан боловсруулсан байх, · Ажлын санал төлөвлөгөөнд зорилтот бүлгийн мэдлэг, хандлагыг өөрчлөх чиглэлээр хэдэн контент, ямар бүтээгдэхүүн боловсруулах тухай тодорхой саналаа төлөвлөсөн байх, · Санал болгож буй контентууд бол рийл, шорт, цахим постер, нийтлэл, богино видео, ковер арт, сошиал нөлөөлөгчдийн постууд, гэр бүлийн, багшийн, сурагчийн влог, лого, амжилтын түүх, онлайн арга хэмжээ болон бусад сонирхолтой контент байж болно, · Сэлэнгэ, Баянхонгор аймгийн төслийн зорилтот байгууллагууд дээр очиж зураг авалт хийхээр төлөвлөсөн байх, · Контент тус бүр дээр мессежийг тодорхойлно. · Төслийн хүрээнд хийгдэх уламжлалт хэвлэл мэдээллийн аянтай уялдаж ажиллах
Жич: Кампанит ажлын хүрээнд боловсруулах контентод хамгийн багадаа дараах тооны бүтээгдэхүүн оруулсан байхыг сонгон шалгаруулах багаас шаардана. Үүнд:
1-р бүрэлдэхүүн хэсэг: ӨЭМТ, эмч нарт чиглэсэн – Өрхийн эрүүл мэндийн төвд явагддаг бага насны хүүхдийн тогтмол үзлэг, оношилгоо түүний ач холбогдол, Ягаан дэвтрийн ашиглалт, ач холбогдол, хүүхдийн суурь эмгэг, хөгжлийн хоцрогдлыг гэрээр эмчлэх эмчилгээний зөвлөгөө, зөвлөмж 2-р бүрэлдэхүүн хэсэг: Салбар комиссын гишүүд, үйл ажиллагаанд чиглэсэн – Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлснээр эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын ямар үйлчилгээнүүдийг улсаас үнэ, төлбөргүй, хөнгөлөлттэй үнээр авч болдог хууль, дүрэм, журмын заалтуудын талаар 3-р бүрэлдэхүүн хэсэг: Цэцэрлэг, багш, ХХТ-ийн үйл ажиллагаанд чиглэсэн – Цэцэрлэгийн насны тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж буй багшийн арга зүй, сайн туршлага, Хүүхэд Хөгжлийн Төвийн үйл ажиллагааны талаар 4-р бүрэлдэхүүн хэсэг: Эцэг эх, гэр бүлийн гишүүд, олон нийтэд чиглэсэн. – Эцэг эх, багшийн хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, сургуульд бэлтгэгдсэн байдлыг гэр бүлийн орчинд дэмжих арга замуудын талаар Мөн төсөл хэрэгжиж буй Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын зорилтот байгууллагуудын үйл ажиллагаа, сайн туршлагын талаар гэх мэт агуулгатай байж болно.
Кампанит ажлын үр дүн нь давхардсан тоогоор цахим орчинд 2.5 сая хүнд хүргэсэн байхаар зорьж ажиллана. |
|
Контент боловсруулалт | · Батлагдсан төлөвлөгөөний дагуу контентуудыг боловсруулж, батлуулна.
· Контентоо боловсруулахдаа хүүхдийн эрхийн зөрчилгүй контент боловсруулна. · Насанд хүрээгүй хүний гэрэл зураг, дүрс бичлэг, аудио яриаг ашигласан бол асран хамгаалагчийн болон өөрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна. Хүүхдийн бүтэн овог нэр, гэр, сургуулийн хаяг зэрэг хувийн мэдээллийг оруулахгүй байх · Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын протоколын Ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана. · Ашиглах хөгжим зохиогчийн эрхтэй байх · Фейсбүк болон Инстаграм дээр тохирсон формат ашиглах |
2024 оны 9 сарын 25-наас 12 сарын 20 |
Цацалт | · Контентуудыг батлагдсан хувилбар, төлөвлөсөн хуваарийн дагуу нэг сарын хугацаанд Save the Children in Mongolia Фейсбүүк болон Инстаграм хуудсаар цацна.
· Бусад сошиал хуудас ба үндэсний ТВ сувгуудаар цацвал давуу талтай. |
2025 оны 01 сарын 10-наас 2 сарын 10 |
Хяналт
|
· Контент тус бүрийн доор зорилтот бүлгийн өгч буй комментыг хянах, шаардлагатай тохиолдолд хариу үйлдэл үзүүлэх, чиглүүлэх арга хэмжээ авна. | 2025 оны 01 сарын 10-наас 2 сарын 10 |
Судалгаа | · Кампанит ажлын үр дүнг хэмжих зорилгоор кампанит ажил дууссаны дараа зорилтот бүлгүүдээс хандлагын судалгаа авна.
· Судалгааны түүврийн тоог урьдчилж тохирно. · Ажил гүйцэтгэгч судалгааны асуулга болон аргачлалаа гаргаж, Хүүхдийг Ивээх Сантай зөвлөлдөж баталгаажуулсны дараа судалгааг авна. · Кампанит ажил дууссаны дараа судалгааны үр дүнгийн тайланг зөвлөмж хэлбэрээр англи, монгол хэл дээр боловсруулан хүлээлгэн өгнө. |
2025 оны 2 сарын 15-наас 2 сарын 22
|
Тайлагналт | · Кампанит ажлын тайланг төлөвлөсөн хугацаанд Англи, Монгол хэл дээр, судалгааны тайлангийн хамтаар Хүүхдийг Ивээх Санд хүлээлгэн өгнө. Тайлан нь кампанит ажлын үр дүнг тоон болон чанарын үзүүлэлтээр харуулсан байна. | 2025 оны 2 сарын 15-наас 25 |
САНАЛ АВАХ ХУГАЦАА: Дээрх ажлыг гүйцэтгэх туршлага, чадвар бүхий байгууллага/мэргэжилтнүүдийн баг 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө саналаа Хүүхдийг Ивээх Санд бичгээр эсхүл электрон хэлбэрээр (pdf өргөтгөлөөр) mongolia.secretary@savethechildren.org хаягаар ирүүлнэ.
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлтийг илэрхийлсэн албан захидал
- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)
- Кампанит ажлыг гүйцэтгэх тухай төлөвлөгөө (тавигдах шаардлагыг үзнэ үү)
- Ажлыг гүйцэтгэх нарийвчилсан төсөв, задаргааны хамт
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙД:
Сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарсан байгууллагыг өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын илтгэл (PPT) тавихыг урина. Ирүүлсэн материал болон танилцуулгад үндэслэн Хүүхдийг Ивээх Сангийн сонгон шалгаруулах баг оноогоор үнэлэн, шалгаруулна. Ингэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдээр үнэлнэ.
- Багийн гишүүдийн туршлага, мэдлэг, ур чадвар
- Боловсруулах контентын тоо, чанар, бүтээлч байдал
- Кампанит ажлын үйл ажиллагаа бүрийн төлөвлөлт
- Контент түгээх сувгийн тоо болон тэдгээрийн олон нийтэд танигдсан байдал
- Кампанит ажлын асуулга судалгааны аргачлал ба төлөвлөлт
- Шинэлэг, бүтээлч шийдлүүд
Нийтэлсэн:
2024-08-14