ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН “СУРАЛЦАХАД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ СУРГУУЛЬ ” (2026-2028) ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад 2026-2028 онд хэрэгжүүлж эхлээд байна.
Тус төслийн суурь судалгааг хийх судалгааны баг сонгон шалгаруулах бөгөөд доорх шаардлагыг хангасан судалгааны багийг урьж байна. Зөвхөн сонирхсон байгууллагууд суурь судалгааны ажлын дэлгэрэнгүй даалгаврыг mongolia.secretary@savethechildren.org хаягаар хандаж авна уу.
Судалгааны багт тавигдах шаардлага:
- Судалгааны байгууллага нь 5-аас доошгүй жил судалгаа, шинжилгээний ажил хийсэн туршлагатай; Ялангуяа, нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал, боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн суурь судалгаа, дунд шатны болон төслийн эцсийн үнэлгээ хийсэн туршлагатай;
- Судалгааг төлөвлөсөн цаг хугацаанд чанартай гүйцэтгэх туршлага бүхий ахлах судлаач/багийн ахлагч, талбарын судлаачид, өгөгдөл боловсруулах, шинжилгээний ажилтан гэх мэт хангалттай хүний нөөцтэй байх;
- Судалгааг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэх нарийн төлөвлөгөө боловсруулах, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах;
- Судалгааны баг нь англи хэлний бичгийн өндөр ур чадвартай байх. Төслийн баримт бичигтэй танилцах, судалгааны тайланг англи хэлээр боловсруулах чадамжтай байх.
Бүрдүүлэх материал:
Шаардлага хангасан баг нь судалгаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ажлын саналыг нийт 10 хуудаснаас хэтрэхгүйгээр бэлтгэн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас өмнө битүүмжлэн Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт ирүүлнэ үү.
Бүрдүүлэх бичиг баримтад:
- Судалгааны багийн судалгааг хийж гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал.
- Судалгааны ажлын төлөвлөгөө (хугацаа, аргазүй, аргачлал, зохион байгуулалт зэрэг).
- Байгууллагын мэдээлэл (гэрчилгээ), багийн ахлагч болон, судалгааны багийн бусад гишүүдийн анкет, ажлын туршлагыг харуулсан мэдээллүүд.
- Судалгааны үнийн санал, төсөв ( судалгааны аргазүй, төлөвлөгөөнд нийцсэн байна).
Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон байгууллага, хувь хүмүүстэй эргэж холбогдох болохыг анхаарна уу.
Нийтэлсэн:
2026-02-27

