ТӨСЛИЙН ТАВАН АЙМГИЙН ЗОРИЛТОТ СУМДАД “СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭНТЕРПРАЙЗ” ТУРШИН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭМЭЛТ НЭГ СУРГУУЛЬ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ-2023
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зорилтот 29 суманд Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.
Төслийн тогтвортой байдлыг хангаж Энтрепренершипийн боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сургуулийн менежментийн хөгжлийг дэмжих үүднээс төслийн зорилтот 5 аймаг тус бүрээс нэг ерөнхий боловсролын сургуулийг Сургуульд Суурилсан Энтерпрайз (ССЭ) хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж 2022 оноос туршин амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн зүгээс ССЭ-ын хэрэгцээ шаардлага болон боломжийг тодорхойлох, төслийн зорилтот аймгуудын эдийн засгийн үнэлгээ, зорилтот сумдын зах зээлийн шинжилгээг хийн, улмаар үнэлгээ, шинжилгээний үр дүнгүүдтэй уялдуулан ССЭ-ыг хэрэгжүүлэх тохиромжит загвар буюу механизмыг боловсруулж, санал болгосон. Тус тайлантай доорх линкээр орж танилцах боломжтой.
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭНТЕРПРАЙЗ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ССЭ-ын үзэл санааг хөгжүүлэх, суралцагчдын оролцоог нэмэгдүүлсэн хувилбарыг туршин хэрэгжүүлэх зорилгоор төслийн зорилтот 5 аймгийн 25 сумын Ерөнхий боловсролын сургуулиудаас нэмэлтээр НЭГ сургуулийг сонгон шалгаруулахаар зарлаж байна.
ССЭ-ын үйл ажиллагаа нь суралцагчийн оролцоог өндөр түвшинд хангасан байвал давуу тал болно.
Сонгон шалгаруулалтад оролцох сургууль нь төслийн санаагаа Хавсралт 1-т буй шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулна.
ССЭ-Н ТОДОРХОЙЛОЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ШАЛГУУР
Сургуульд Суурилсан Энтерпрайз (ССЭ) гэдэг нь сурагчид сургуулийн орчинд зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх энтерпренерийн үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. ССЭ-ыг бий болгож хөгжүүлэх үндсэн зорилго нь сурагчид, өсвөр үеийнхний энтрепренер сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэх, улмаар хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай хувь хүний ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцээр дамжуулж, ССЭ-ыг хэрэгжүүлнэ. ССЭ-ыг сургуулийн захирал хариуцаж, удирдан зохион байгуулах ба сургуулийн багш, ажилтнууд, сурагчид өөр өөрийн үндсэн чиг үүргийн дагуу оролцоно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ЯМАР СУРГУУЛЬ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
ССЭ-ыг туршин хэрэгжүүлж буй 5 сургууль энэ удаагийн сонгон шалгаруулалтад оролцохгүй. Төслийн таван аймгийн зорилтот сумдын доорх нэр бүхий сургуулиуд оролцох боломжтой. Үүнд.
1. Завхан аймаг
- Түдэвтэй ЕБС
- Тэс ЕБС
- Баянтэс ЕБС
- Тосонцэнгэл 1-р сургууль
- Тосонцэнгэл 2-р сургууль
- Их-уул ЕБС
2. Ховд аймаг
- Манхан ЕБС
- Алтай ЕБС
- Үенч ЕБС
- Булган 1-р сургууль
- Минжит Булган сургууль
- Мөст ЕБС
3. Өвөрхангай аймаг
- Гучин-Ус ЕБС
- Уянга 1-р сургууль
- Уянга 2-р сургууль
- Хужирт ЕБС
- Хархорин 2-р сургууль
- Хархорин Гүнзгий ЕБС
- Хархорин Орхон ЕБС
- Сант ЕБС
- Бат-Өлзий ЕБС
- Богд 2-р сургууль
4. Сүхбаатар аймаг
- Онгон ЕБС
- Мөнххаан ЕБС
- Баяндэлгэр ЕБС
5. Говьсүмбэр аймаг
- Сүмбэр 2-р сургууль
- Сүмбэр 5-р сургууль
- Шивээговь 3-р сургууль
Тэтгэлгийн хэмжээ
50,000,000 (тавин сая) хүртэлх төгрөгийн санхүүгийн тэтгэлэг олгоно. Энэхүү тэтгэлэг нь сургуульд мөнгөн хэлбэрээр олгогдохгүй бөгөөд ССЭ-д шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг худалдан авч нийлүүлэхэд зарцуулагдана.
Бүрдүүлэх материал
- Бизнес төлөвлөгөө (татах холбоос)
- Excel дээр хийсэн санхүүгийн тооцоолол (татах холбоос)
- Шалгуур үзүүлэлт хангасан байдал (Хавсралт 1)
- Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ (Хавсралт 2)
- Төсөл хэрэгжүүлэх үндсэн багийн танилцуулга, ССЭ-ыг хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарилалт, ССЭ-ыг хэрэгжүүлэх багийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт.
Бизнес төлөвлөгөө нь доорх бүрэлдэхүүнтэй байна:
- Сургуулийн товч танилцуулга
- Бизнес загвар буюу төслийн хураангуй
- Суралцагчдын оролцоог хэрхэн хангах арга зам, төлөвлөлт
- Бүтээгдэхүүн үйлчилгээ
- Зах зээлийн шинжилгээ, судалгаа
- Маркетингийн стратеги
- Шаардагдах нөөц, түүхий эд
- Санхүүгийн төлөвлөгөө (орлого зарлага, бизнес тогтвортой хэрэгжиж тооцоолол )
- ССЭ-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хугацаа
- Эрсдэл, түүнийг даван тулах стратеги.
ССЭ-ИЙН САНХҮҮЖИЛТЭД ХОРИГЛОХ ЗААЛТ
ССЭ хэрэгжүүлэх зорилгоор зөвхөн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, түүхий эдийн зардлыг санхүүжүүлэх ба доорх зардлуудыг зөвшөөрөхгүй болохыг анхаарна уу:
- Барилгын материал, барилга байшин засахтай холбоотой зардал (барилгын засвар нь бизнес санааны салшгүй нэг хэсэг болж байгаа тохиолдолд тус зардлыг бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болох ба бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төлөвлөгөө, тус санхүүжилт батлагдсан эсэх талаар Бизнес төлөвлөгөөний Шаардагдах нөөц, түүхий эд хэсэгт дэлгэрэнгүй тайлбар бичих),
- Цалин хөлс болон түүнтэй адилтгах урамшуулал
- Архи согтууруулах ундаа, тамхи
- Хувийн хэрэглээний зардал
- Байгаль орчин, нийгэмд сөргөөр нөлөөлөх дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглоно. Үүнд:
- Цацраг идэвхт бодис ашиглах
- Мод бэлтгэх үйл ажиллагаа
- Тороор загас барих
- Генетикийн инженерчилсэн организмууд нэвтрүүлэх
- Мөрийтэй тоглоом, казино бусад ижил төстэй үйл ажиллагаа
- Амьд шүр олборлолт
- Хар тугалганы будаг үйлдвэрлэл
- Тамхи үйлдвэрлэх буюу худалдаалах
- Цацраг идэвхт материалын үйлдвэрлэл, худалдаа.
- Полихлорт бифенил агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу худалдаалах
- Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа
- Зэвсэг ба зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа.
- Асбест агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба / эсвэл ашиглах
- Хууль бус пестицид үйлдвэрлэх, түгээх, борлуулах
- Асбест үйлдвэрлэх буюу худалдаалах
- Хараа хяналтгүй ойгоос мод, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдаа хийх
- Озоны давхарга задлах бодис үйлдвэрлэх буюу худалдаалах
- Олон улсад хориглосон эмийн үйлдвэрлэл
- Олон улсад хориглосон пестицид / гербицидийг үйлдвэрлэх, худалдаалах
- Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам болон олон улсын конвенц, гэрээ хэлэлцээрт заасан хууль бус бүтээгдэхүүн, үйл ажиллагааг явуулах
- Албадан хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр буюу мөлжлөгийн хэлбэрийг хамарсан үйлдвэрлэл үйл ажиллагаа
- Аюултай химийн бодисыг их хэмжээгээр үйлдвэрлэх, худалдаалах, хадгалах, тээвэрлэх, эсвэл химийн хорт бодисыг арилжааны зорилгоор ашиглах
- Нутгийн уугуул иргэдийн эзэмшдэг газарт тэдэнтэй зөвшилцөлгүйгээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах
- Халуун чийглэг ойд ашиглах зорилгоор мод бэлтгэлийн тоног төхөөрөмж худалдан авах
- Зэрлэг ан амьтан эсвэл зэрлэг ан амьтдын бүтээгдэхүүний худалдаа.
- Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2022 оны A/122-р тушаалын хавсралт “Насанд Хүрээгүй Хүнийг Ажиллуулахыг Хориглосон Ажлын Байрны Жагсаалт”-д заасан ажлын байр үйл ажиллагааг тус тус хориглоно.
Бизнес төлөвлөгөөг дээр дурдсан бүрдүүлэх материалуудын хамт 2023 оны 10-р сарын 23-ны өдрийн дотор Хүүхдийг Ивээх Сангийн худалдан авалтын mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаягаар илгээнэ үү.
Нэмэлт мэдээллийг 9907-3050 утсаар холбогдон лавлана уу.
ССЭ төсөл болон сонгон шалгаруулалтын талаар нэмэлт мэдээлэл өгөх онлайн уулзалтыг 2023 оны 10-р сарын 10-ны өдөр 14 цагт хийнэ. Сонирхсон сургуулиуд дараах Зүүм линкээр уулзалтад оролцох боломжтой.
Уулзалтын линк:
https://us02web.zoom.us/j/86866547623?pwd=MWZyd3NXbGNYcjd2NWp2Y2Zjbnp5Zz09
Meeting ID: 868 6654 7623
Passcode: 985707
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2023-10-02