Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь хөтөлбөр нь “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд болон Говь-Алтай, Ховд аймгуудын ерөнхий боловсролын нийт 14 сургуулийг түшиглэн 2023 оны 01 дүгээр сараас 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Тус төсөл дээр бид сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах Зөвлөх баг шалгаруулан авна.
Ажлын даалгавар
- Хичээлийн жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээгээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 16 цагийн багц сургалтын модуль дагалдах хэрэглэгдэхүүнийг боловсруулах;
- Багш нарын давтан сургалтаар дамжуулан Хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулах сургагч багшид зориулсан сургагч багшийн гарын авлага, хэрэглэгдэхүүнийг боловсруулах;
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээгээ баримтлахад дэмжлэг үзүүлэх 16 цагийн багц агуулгаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах;
- Боловсруулсан сургалтын модульд үндэслэн төслийн зорилтот ерөнхий боловсролын сургуулиудын хамгааллын багийн гишүүдэд цахим болон танхимын сургалтыг зохион байгуулах
Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Зөвлөх багт тавигдах шаардлагууд:
- Баг нь 3-5 гишүүнтэй байх
- Багийн гишүүд боловсрол, нийгмийн ухаан зэрэг чиглэлээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
- Сургалтын хөтөлбөр, агуулга, гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах чиглэлээр 5 буюу түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан байх
- Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу талтай
- Компьютерын оффис программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи, Монгол хэл дээр тайлан боловсруулах чадвартай байх
Бүрдүүлэх материалууд:
- Сургалтын модуль боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал.
- Сургалтын модуль боловсруулах ажлын төлөвлөгөө (хугацаа, аргазүй, аргачлал, зохион байгуулалт зэрэг).
- Зөвлөх багийн ахлагч болон гишүүдийн анкет, ажлын туршлагыг харуулсан мэдээллүүд.
- Судалгааны зөвлөмж боловсруулах ажлын үнийн санал, төсөв
Сонирхол бүхий зөвлөх баг бүрдүүлэх материалыг битүүмжлэн, 2025 оны 5-р сарын 16-ны 15.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар, Хүүхдийг Ивээх Сан (Хүнсний 20-ын Мөнгөнзавъяагийн ард, 23 сургуулийн урд талд)
Нийтэлсэн:
Unknown