Төслийн товч танилцуулга
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь хөтөлбөр нь “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд болон Говь-Алтай, Ховд аймгуудын ерөнхий боловсролын нийт 14 сургуулийг түшиглэн 2023 оны 1 дүгээр сараас 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Судалгааны ажлын зөвлөмж боловсруулах ажлын зорилго:
Сургуулийн болон нийгмийн бусад орчинд хүүхдүүдэд тулгамдаад байгаа хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар хүүхдүүдээс асуулгын аргаар авсан судалгааны мэдээллийг нэгтгэх, тайлагнах, дүгнэлт, зөвлөмж боловсруулах
Ажлын даалгавар:
- Судалгааны хүрээнд 1000 орчим хүүхдээс 48 асуумж бүхий асуулгаар авсан мэдээллийг нэгтгэх, тоо/чанарын өгөгдлийг SPSS судалгааны программ ашиглан, мэдээлэлд дүн шинжилгээ хийх
- Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын асуудлаар тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг тодорхойлох
- Сургуулиас бусад нийгмийн орчинд хүүхдүүдэд тулгамдаж буй хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар нийтлэг асуудлуудыг тодорхойлох
- Гэр бүлийн орчинд хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг тодорхойлох
- Шийдвэрлэх арга замууд, боломжуудыг тодорхойлсон тайлан, зөвлөмжийг монгол, англи хэл дээр боловсруулах
Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Судлаачид тавигдах шаардлагууд:
- Судлаач нь хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлийн судалгааг хийж гүйцэтгэсэн, удирдаж байсан туршлагатай байх
- Судлаач холбогдох чиглэлээр магистраас доошгүй түвшний зэрэгтэй байх
- Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу талтай
- Тоон болон чанарын судалгааг хослуулан гүйцэтгэж байсан 5-аас доошгүй жилийн мэргэжлийн туршлагатай байх
- Тайлан, зөвлөмж бичих өндөр чадвар эзэмшсэн байх
- Байгууллага болон төсөлд сургамжтай мэдээллийг судалгаанд үндэслэн боловсруулж байсан туршлагатай байх
Бүрдүүлэх материалууд:
- Судалгааны зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал
- Судалгааны боловсруулалт хийх ажлын төлөвлөгөө (хугацаа, аргазүй, аргачлал, зохион байгуулалт зэрэг)
- Судлаачийн анкет (resume)
- Ижил төстэй хийж байсан ажлуудын жагсаалт болон холбогдох мэдээллүүд
- Судалгааны зөвлөмж боловсруулах ажлын үнийн санал, төсөв (судалгааны аргазүй, төлөвлөгөөнд нийцсэн байна)
Сонирхол бүхий судлаач бүрдүүлэх материалыг битүүмжлэн, 2025 оны 6-р сарын 06-ны 17.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар, Хүүхдийг Ивээх Сан. (Хүнсний 20, Мөнгөнзавъяа дэлгүүрийн хойно, ЕБ-ын 23 дугаар сургуулийн урд талд)
Лавлах утас: +976-11-329365, +976-11-329371
Нийтэлсэн:
2025-05-27