Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
ХИС-н Монгол дахь Хөтөлбөр нь 2024-2025 онд Япон улсын Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-Хайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын төрийн өмчийн цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтцийн засварын ажил хийх гэж байгаа тул сонирхсон байгууллага, компаниудыг оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалт дараах багцуудтай ба багцаас сонгож эсвэл бүх багцад үнийн саналаа ирүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу.
Багц 1. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг | 32-р цэцэрлэг | Ачлахуй өрхийн эмнэлэг |
Сонгинохайрхан дүүрэг | 117-р цэцэрлэг | Ээлтэй өрхийн эмнэлэг |
Чингэлтэй дүүрэг | 18-р цэцэрлэг | Энэрэнгүй өрхийн эмнэлэг |
Багц 2. Баянхонгор аймаг
Баянхонгор аймаг | 16-р цэцэрлэг | Энх Бүрд өрхийн эмнэлэг |
Багц 3. Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймаг | 6-р цэцэрлэг | Эмнэх өрхийн эмнэлэг |
Дараах материалуудыг БИТҮҮМЖЛЭН оролцож буй сонгон шалгаруулалтын нэр, багцын дугаарыг тодорхой бичээд 2024 оны 5-р сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ. Обьектуудын хийгдэх засварын ажлын зургуудыг mongolia.procurement@savethechildren.org хаягт хандан авна уу.
- Сонирхол илэрхийлсэн албан бичиг, байгууллагын танилцуулга
- Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Сургууль, цэцэрлэгийн барилга барих, засварлах чиглэлээр 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх ба ижил төстэй ажлууд гүйцэтгэсэн гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хамт
- Хийгдэх барилгын ажлын засварыг хийж гүйцэтгэх хүн хүч, техник хэрэгсэл, материалын нөөцийн мэдээлэл
- Ажлын төлөвлөгөө, ажлын хуваарь
Үнийн санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371.
Нийтэлсэн:
2024-05-14