Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. ХИС нь 2024 оны 8 дугаар сараас эхлэн Нийслэлийн Налайх дүүрэгт иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойн төгөл байгуулж ногоон орчныг нэмэгдүүлэх, мөн тэдний уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Урт наслаарай дэлхий ээжээ” Climate campaign ба open mic өдөрлөгийг 2025 оны хавар буюу 5 дугаар cарын 3-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах хувь хүн байгууллагыг урьж байна.
Та бүхэн холбоосоор удирдамжтай танилцан дараах материалуудыг mongolia.procurement@savethechildren.org хаягаар 4 сарын 14 өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Ирүүлэх материал
- Үйл ажиллагааны төлөвлөгөө.
- Танилцуулга /Баг хамт олон болон техник мэргэжлийн аппарат хэрэгсэл зэрэг/
- Үнийн санал /НӨАТ болон холбогдох татвар даатгал орсон дүнгээр/
- Адил төстэй үйл ажиллагаа амжилттай хийж гүйцэтгэсэн 3 -с доошгүй ажлын линк
Нийтэлсэн:
2025-04-10