ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР НЭГДСЭН КАМПАНИТ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
БИДНИЙ ТУХАЙ: Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 120 улсад хүмүүнлэгийн болон хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол Улс билээ. 25 жилийн түүхтэй Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан нь ирэх гурван жилийн стратегийн төлөвлөгөөний хүрээнд Хүүхэд хамгаалал, Хүүхдийн Эрхийн Засаглал, Боловсрол, Хүүхдийн Ядуурлыг Бууруулах, Эрүүл мэндийг сахин хамгаалах, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үндсэн чиглэлүүдийн дагуу ажиллаж байна. (Дэлгэрэнгүйг https://www.savethechildren.mn/index.php/ цахим хуудаснаас уншина уу.)
- Төслийн хураангуй
[Төслийн нэр] Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн
хөгжлийг дэмжих нь
[Төслийн хугацаа] 2024 оны 3-р сарын 30 – 2025 оны 3-р сарын 29
[Төслийн санхүүжүүлэгч] Япон улсын Гадаад хэргийн яам
[Хамтрагч талууд] ЭМЯ, ХНХЯ, БШУЯ
[Төслийн зорилтот газар] Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан
дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймаг
- Төслийн зорилго, зорилтууд
Монгол Улсын Эрүүл Мэнд, Боловсрол, Шинжлэх ухаан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг”-ын дагуу нийслэлийн гурван дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оролцоо хөгжлийн дэмжлэгийг цогц байдлаар хэрэгжүүлэх.
Төслийн зорилтууд
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх
- Цэцэрлэгийн чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, бага сургуульд шилжихэд дэмжлэг үзүүлэх
- Эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа
- Бодлогод нөлөөлөх
КАМПАНИТ АЖЛЫН ЗОРИЛГО: “Тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилго бүхий хэвлэл мэдээллийн кампанит ажлыг төлөвлөх, бүтээгдэхүүнийг боловсруулах, зохион байгуулах
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсад Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалал, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг”-ыг 2021 онд шинэчлэн баталсан. Энэ баримт бичиг нь нярайн эрүүл мэндийн үзлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, кейс хэлэлцүүлэг зэрэг Япон улсын хэрэгжүүлсэн төслийн санаачилгад тулгуурлан хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах зорилготой юм.
Энэхүү төслийг боловсруулахдаа төсөл хэрэгжих аймаг, дүүргийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, багш нар, эцэг эхчүүдээс санал асуулга, ярилцлагын аргаар холбогдох судалгаа авсан юм.
- Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 62.1% нь хүүхдээ өрхийн эрүүл мэндийн төвийн нярайн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж байгаагүй, 11.1% нь хүүхдээ дараах шатны эмнэлгийн байгууллагад үзүүлэхийг илүүд үздэг гэжээ. Тэдний 93.1% нь эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй байсан ч 44.8% нь уг гарын авлагаас хөгжлийн талаарх мэдээлэл аваагүй гэж хариулсан байна. Зорилтот өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын 50-аас доошгүй хувь нь 9 сар, 1.5 ба 3 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг хийхэд их тулгардаг бэрхшээл бол тоног төхөөрөмж, материалын хомсдол, эцэг эхийн ойлголт дутмаг, боловсон хүчний дутагдалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд үйлчилгээнд хамрагдахад таатай орчин бүрдүүлэх хэрэгцээтэй байна.
- Төрийн өмчийн цэцэрлэгүүд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй зэргээс үл шалтгаалан хүүхдийн хувийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн багш нартай хийсэн ярилцлагаар тодорхойлогджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй хүүхдүүдийн зарим эцэг, эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүйг хүлээн зөвшөөрөхгүй, зохих оношилгоо, үйлчилгээнд шилжүүлэхээс татгалзаж байгаа тул энэ талаар олон нийтэд таниулах, нөлөөлөл сурталчилгааны ажил шаардлагатай байгааг дурдсан юм.
Иймд дээрх хэрэгцээнд үндэслэн бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог сайжруулах, мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд амжилттай сурч боловсрох, хөгжихөд нь багш, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий хэвлэл мэдээллийн ажлыг зохион байгуулах нэн шаардлагатай байгаа юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН КАМПАНИТ АЖЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ:
Ажил гүйцэтгэгч нь кампанит ажлын саналаа боловсруулахдаа Хүүхдийг Ивээх Сангаас өгсөн судалгаа, зөвлөмж дээр тулгуурлан
- Төлөвлөлт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг цаг хугацаатайгаар гаргана. Уг төлөвлөгөөнд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох телевиз (үүнд: Eagle TV, NTV, TV9, MNC TV г.м.), радио (үүнд: Гэр бүлийн радио 104.5, MGL RADIO 88.3, г.м.), мэдээллийн топ цахим хуудаснууд (үүнд: gogo.mn, www.ikon.mn, www.ub.life, www.peak.mn г.м.), болон өдөр тутмын сонинуудаар (үүнд: Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин г.м.) урт ба богино хэмжээний ярилцлага, нэвтрүүлэг, сурвалжилга, нийтлэл, хэлэлцүүлэг зэрэг орсон байна.
- Контент боловсруулалт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу контентоо боловсруулах,
- Цацалт – Бэлтгэсэн контентоо төлөвлөгөөний дагуу уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд цацах, хүргэх,
- Тайлагналт/Хяналт – Хэвлэл мэдээллээр зохион байгуулсан кампанит ажлын үр дүнгээ тайлагнах гэсэн үндсэн үе шатуудыг бүрэн тусгасан байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН ҮЕ ШАТ БОЛОН ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Кампанит ажлыг гүйцэтгэхээр сонирхогч байгууллага нь кампанит ажлын дараах өгөгдсөн үе шат бүрийг хэрхэн яаж гүйцэтгэх нарийвчилсан хөтөлбөр, төлөвлөгөө бүхий ажлын саналаа боловсруулан илгээнэ.
Хийгдэх ажил | Тайлбар | Хугацаа |
Төлөвлөлт | · Хүүхдийг Ивээх Санд ирүүлсэн төлөвлөгөөгөө, төслийн багаас ирүүлсэн санал болон өгсөн судалгааны үр дүнд тулгуурлан, хэвлэл мэдээллийн ажлыг зохион байгуулах, нарийвчилсан төлөвлөгөөг гаргана.
· Ажил гүйцэтгэгч нь судалгаанд үндэслэн гаргасан, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, Хүүхдийг Ивээх Сангийн Суурин Төлөөлөгчөөр батлуулсны дараа ажлаа эхэлнэ. · Төлөвлөгөөнд, зорилтот бүлгийн мэдлэг хандлагыг өөрчлөх чиглэлээр контент тус бүр дээр мессежийг тодорхойлсон байх, уламжлалт хэвлэл мэдээллийн ажил сошиал кампанит ажилтай цаг хугацааны хувьд зэрэгцэж зохион байгуулахаар төлөвлөнө. (Хүүхдийг Ивээх Сан энэхүү үйл ажиллагаатай зэрэгцүүлэн сошиал кампанит ажлыг зохион байгуулна.) Хэвлэл мэдээллийн ажлын зорилго, зорилтот бүлэгт хүргэх мессеж, тэднийг уриалан дуудах үйлдэл зэрэг нь сошиал кампанит ажилтай адил төстэй байна. Шаардлагатай тохиолдолд сошиал кампанит ажлыг гүйцэтгэгч багтай уулзаж, кампанит ажлуудын уялдаа холбоог хангана. · Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр урт ба богино хэмжээний ярилцлага, нэвтрүүлэг, сурвалжилга, нийтлэл, хэлэлцүүлэг зэрэг олон төрлийн контентыг боловсруулахаар төлөвлөсөн байна. Ажлын төлөвлөгөөнд, боловсруулах контентын тоо, хэмжээ, цаг хугацаа, шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцсон, урьдчилан боловсруулсан байх, төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатай.
Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд ирүүлсэн саналд хамгийн багадаа дараах тооны бүтээгдэхүүн орсон байна.. Үүнд: 1. Өдөр тутмын сонин дээр бүтээл, нийтлэл гарах: (Өнөөдөр, Зууны мэдээ, Өдрийн сонин гэх мэт) – 3 ба түүнээс дээш нийтлэл гаргах (Сонины тал нүүр буюу түүнээс дээш байх) 2. Телевизээр контент цацах: (ТВ9, NTV, Eagle TV, MNC) -Багадаа 4 удаа, (5-10 минут) · Үүнд: “Тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн цаг үеийн үйл ажиллагааны тухай сурвалжилга – 2-оос доошгүй удаа · Телевизийн ярилцлага – 2-оос доошгүй ярилцлага байна. 3. Өндөр хандалттай мэдээллийн сайтуудаар контент цацах: gogo.mn, news.mn, ublife.mn, ikon.mn, medee.mn гэх мэт: 5 ба түүнээс дээш тооны контент цацах (үүнд: ярилцлага, өгүүлэл, нийтлэл, мэдээ, сурвалжилга, судалгааны үр дүн гэх мэт байж болно). 4. Радиогоор контент цацах: (МҮОНРТ, Гэр бүлийн радио 104.5, MGL Radio 88.3) – 2 ба түүнээс дээш (10-15 минут) Бүтээгдэхүүнүүд нь олон нийтэд хандсан, бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, эрт үеийн оролцоо дэмжлэгийн талаар асуудал дэвшүүлсэн, заавар зөвлөгөө өгсөн, багш, эмч, эцэг эхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, бага насны хүүхдийн цогц хөгжлийн ач холбогдлыг түгээх зорилготой байна. |
2024 оны 09 сарын 01-нээс 10 сарын 10 |
Контент боловсруулалт, цацалт | · Батлагдсан төлөвлөгөөний дагуу контентуудыг боловсруулна.
· Нийтлэх, цацах контентын агуулгыг төслийн багаар хянуулна. · Хүүхэд оролцуулсан бол зөвшөөрлийг хүүхэд, түүний гэр бүлээс авсан байх · Батлагдсан төлөвлөгөөний дагуу, тогтоосон хугацаанд контентуудыг, төлөвлөсөн хуваарийн дагуу цацна. · Мөн бусад сошиал сувгаар хуваалцаж, олон нийтэд сурталчилна.
|
2024 оны 9 сарын 10-наас 2025 оны 2 сарын 10 |
Хяналт
|
· Нийтлэл, ярилцлага, контент бүрийг гаргахын өмнө Хүүхдийг Ивээх Сангийн төслийн багаар хянуулна.
· ТВ-ээр гарсан, сонинд тавигдсан, радиогоор цацагдсан бүх материалыг, жагсаалтаар гаргаж, тайланд хавсаргана.
|
|
Тайлагналт | · Кампанит ажлын тайланг төлөвлөсөн хугацаанд Англи, Монгол хэл дээр Хүүхдийг Ивээх Санд хүлээлгэн өгнө. | 2025 оны 2 сарын 15-наас 22 |
САНАЛ АВАХ ХУГАЦАА: Дээрх ажлыг гүйцэтгэх туршлага, чадвар бүхий байгууллага буюу мэргэжилтнүүдийн баг саналаа 2024 оны 9-р сарын 06-ны өдрийн 17.00 цагаас өмнө Хүүхдийг Ивээх Санд бичгээр эсхүл электрон хэлбэрээр (pdf өргөтгөлөөр) mongolia.procurement@savethechildren.org хаягаар ирүүлнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлт захидал
- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)
- Кампанит ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө (тавигдах шаардлагыг үзнэ үү)
- Ажлыг гүйцэтгэх төсвийн задаргаа
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙД:
Сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарсан байгууллагыг өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын танилцуулга (PPT) хийхийг урина. Ирүүлсэн материал болон танилцуулгад үндэслэн Хүүхдийг Ивээх Сангийн сонгон шалгаруулах баг, оноогоор үнэлэн, шалгаруулалтыг хийнэ. Ингэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхэд үнэлгээ өгнө:
- Багийн гишүүдийн туршлага, мэдлэг ур чадвар
- Боловсруулах контентын тоо, хэмжээ, чанар, бүтээлч байдал
- Кампанит ажлын үйл ажиллагаа бүрийн төлөвлөлт
- Контент түгээх сувгийн тоо болон тэдгээрийн олон нийтэд танигдсан байдал
Нийтэлсэн:
2024-08-29