Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын зорилтот 10 цэцэрлэг, 10 өрхийн эмнэлэг, салбар комиссын дунд 2024-2027 онд хэрэгжүүлэх юм.
Төслийн зорилго: Монгол Улсын Эрүүл Мэнд, Боловсрол, Шинжлэх ухаан болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг”-ын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оролцоо хөгжлийн дэмжлэгийг цогц байдлаар хэрэгжүүлэх.
Төслийн зорилтууд:
– Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх
– Цэцэрлэгийн чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, бага сургуульд шилжихэд дэмжлэг үзүүлэх
– Эцэг эх, асран хамгаалагч болон орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх
-Бодлогод нөлөөлөх
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН ЗОРИЛГО: Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог сайжруулах хийгээд тусгай хэрэгцээт хүүхдүүд амжилттай сурч боловсрох, хөгжихөд нь багш, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий хэвлэл мэдээллийн аяныг зохион байгуулах бөгөөд дэлгэрэнгүй удирдамж ажлын даалгавартай энэхүү холбоосоор орж танилцан, дараах материалуудыг ирүүлнэ үү.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН КАМПАНИТ АЖЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ:
Ажил гүйцэтгэгч нь кампанит ажлын саналаа боловсруулахдаа Хүүхдийг Ивээх Сангаас өгсөн судалгаа, зөвлөмж дээр тулгуурлан
-
Төлөвлөлт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг цаг хугацаатайгаар гаргана. Уг төлөвлөгөөнд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох телевиз (үүнд: Eagle TV, NTV, TV9, MNC TV мөн зорилтот Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын тус бүр 1 орон нутгийн суваг г.м.), радио (үүнд: Гэр бүлийн радио 104.5, MGL RADIO 88.3, г.м.), мэдээллийн топ цахим хуудаснууд (үүнд: www.gogo.mn, www.ikon.mn, www.ub.life, www.peak.mn г.м.), болон өдөр тутмын сонинуудаар (үүнд: Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин г.м.) урт ба богино хэмжээний ярилцлага, нэвтрүүлэг, сурвалжилга, нийтлэл, хэлэлцүүлэг зэрэг орсон байна.
-
Контент боловсруулалт – Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу контентоо боловсруулах, боловсруулсан контентоо ЯХИС-аар хянан засварлуулах, батлуулах ажлыг хийх
-
Цацалт – Бэлтгэсэн контентоо төлөвлөгөөний дагуу уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд цацах, хүргэх,
-
Тайлагналт/Хяналт – Хэвлэл мэдээллээр зохион байгуулсан кампанит ажлын үр дүнгээ тайлагнах гэсэн үндсэн үе шатуудыг бүрэн тусгасан байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлт захидал
- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)
- Кампанит ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө (тавигдах шаардлагыг үзнэ үү)
- Ажлыг гүйцэтгэх төсвийн задаргаа
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙД:
Сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарсан байгууллагыг өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын танилцуулга (PPT) хийхийг урина. Ирүүлсэн материал болон танилцуулгад үндэслэн Хүүхдийг Ивээх Сангийн сонгон шалгаруулах баг, оноогоор үнэлэн, шалгаруулалтыг хийнэ. Ингэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхэд үнэлгээ өгнө:
-
Багийн гишүүдийн туршлага, мэдлэг ур чадвар
-
Боловсруулах контентын тоо, хэмжээ, чанар, бүтээлч байдал
-
Кампанит ажлын үйл ажиллагаа бүрийн төлөвлөлт
-
Контент түгээх сувгийн тоо болон тэдгээрийн олон нийтэд танигдсан байдал
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх материалуудыг БИТҮҮМЖЛЭН оролцож буй сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой бичиж, 2025 оны 10-р сарын 9-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Шаардлага хангасан багтай бид эргэн холбогдох болно.
Санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2025-09-24