Хүүхдийг Ивээх Сангийн (ХИС) Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, засаглал хөтөлбөрийн НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах” (2021-2024) төслийн Үнэлгээ/Төслийн туслах ажилтнаар (4 сар) ажиллахыг урьж байна. Энэхүү ажил нь хүүхэд хамгаалал, ялангуяа охидыг хамгаалахад төслийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломжийг танд өгөх болно.
Гүйцэтгэх ажил:
Үнэлгээ/төслийн туслах ажилтан нь Төслийн эцсийн шатны үнэлгээ хийхэд төслийн багт дэмжлэг үзүүлэх, төслийн бичиг баримт архивлах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Үүнд:
- Төслийн эцсийн шатны үнэлгээ хийхэд төслийн багт дэмжлэг үзүүлж ажиллах
- Төслийн бичиг баримтыг цаасан болон цахим хэлбэрээр архивлах, хадгалах
- Сургалт, уулзалт зохион байгуулах гэх мэт төслийн үйл ажиллагаанд төслийн баг болон зөвлөхүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах
- Хөтөлбөрийн болон төслийн өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлж ажиллах
- Төслийн бичиг баримтыг англи хэл рүү орчуулах
- Хөтөлбөрийн менежер болон төслийн зохицуулагчаас өгсөн нэмэлт үүрэг, даалгавруудыг биелүүлэх
Тавигдах шаардлага:
- Нийгмийн ажил, боловсрол болон бусад ижил төстэй чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
- Бичиг баримт боловсруулах, архивлах ажил хийж байсан туршлагатай байх
- Англи болон монгол хэлний бичгийн ур чадвартай байх,
- Олон улсын болон соёлын ялгаатай багт ажиллаж байсан туршлагатай байх
Ажлын дэлгэрэнгүй удирдамжийг эндээс авна уу.
Материал илгээх:
Үнэлгээ/төслийн туслах ажилтны ажлын шаардлагыг хангасан хувь хүн 2024 оны 1-р сарын 15-ны Даваа гарагийн 17:00 цаг хүртэл mongolia.secretary@savethechildren.org цахим шуудангаар дараах баримт бичгүүдийг англи, монгол хэлээр бэлтгэн ХИС-д ирүүлнэ.
Үүнд:
- Сонирхол илэрхийлсэн захидал
- Намтар (CV)
Зөвхөн анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдох болохыг анхаарна уу.
Хүүхдийг Ивээх Сан нь тэгш боломжийг олгодог ажил олгогч бөгөөд нас, хүйс, шашин шүтлэг, угсаа гарвал, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхдаггүй.
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2024-01-08