Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой байгууллага бөгөөд Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна.
Манай байгууллага нь ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ, ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ, АЖИЛЛАГСДЫН ЭРҮҮЛ МЭНД болон ГЭНЭТИЙН ОСЛЫН (байгууллагын багц) даатгалын үйлчилгээг 2024 онд үзүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бидэнтэй дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой, өрсөлдөхүйц нөхцөл санал болгох, эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллага нь дараахь материалуудыг ирүүлнэ үү. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолоо илэрхийлсэн албан захидал
- Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, туршлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулга
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
- Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн болон нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (даатгалын төрөл тус бүрээр хамрагдах болон хамрагдахгүй нөхцлүүд, даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн мэдээлэл хөнгөлөлт урамшуулал гэх мэт)
- Хамтран ажилладаг давхар даатгагчийн мэдээлэл (ямар, ямар даатгалын бүтээгдэхүүнд хамгаалалт үзүүлдэг, хамтран ажилласан жил г.м)
- Үнийн санал
Дээрх мэдээллийг битүүмжлэн дараах хаягаар хүргүүлнэ үү. Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхар. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 1-р сарын 24-ны өдрийн 17:00 цаг.
Харилцах утас: 329365, 329371
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2024-01-08