Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой байгууллага бөгөөд Монгол Улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна.
ХИС-гийн Монгол дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн 2025-2026 оны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ. Сонирхсон аудитын компаниуд mongolia.procurement@savethechildren.org хаяг руу оролцох сонирхлоо албан хүсэлтээр илэрхийлэн ажлын даалгаврыг хүлээн авна уу.
Төслийн нэр: “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” (2025 оны 03.30- 2026.03.29)
Гэрээний хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 09 өдөр
Аудитыг гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
- Гүйцэтгэгч нь аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
Санхүүжүүлэгчийн шаардлагын дагуу Англи хэл дээр тайлан бэлтгэх
- Аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх;
- Аудит хийсэн 5-с дээш жилийн туршлагатай байх;
- Захиалагч байгууллагад ирж ажиллах боломжтой байх;
Ажлын даалгаврын дагуу дараах материалуудыг 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагаас өмнө mongolia.procurement@savethechildren.org хаягаар ирүүлнэ үү.
Утас: 329365
- Байгууллагын танилцуулга
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- Гүйцэтгэсэн адил төстэй үйлчилгээний сүүлийн 3 жилийн мэдээлэл;
- Аудит гүйцэтгэх үнийн санал (НӨАТ) багтсан байна.
Нийтэлсэн:
2026-03-17

