Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой байгууллага бөгөөд Монгол Улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийг Ивээх Сан 2024 оны 8 дугаар сараас эхлэн нийслэлийн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
ХИС-гийн Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийн ил талбайн болон хүлэмжид мод үрсэлгээ нийлүүлэх, үржүүлгийн ажил хийх хувь хүн байгууллагатай хамтран ажиллана. Ажлын даалгавартай энэ линкээр орж танилцана уу.
Нийлүүлж буй үр болон мөчир нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Тухайн зүйлийн стандарт, техникийн шаардлагад нийцсэн байх
- Харандаан мөчир нь эрүүл, механик гэмтэлгүй, өвчин хортонгүй байх
- Үрийн соёололтын хувь 85 хувиас доошгүй байх
- Ногоон болон харандаан мөчрийг зохих хугацаанд тайрч, стандартын дагуу хадгалж, тээвэрлэх
Ажлын даалгаврын дагуу саналаа 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө mongolia.procurement@savethechildren.org хаягаар илгээнэ үү.
- Зүйл тус бүрийн нэгж үнэ
- Нийт нийлүүлэх тоо хэмжээ болон нийт үнийн дүн
- Хүргэлтийн нөхцөл, тариалалтын ажлын төлөвлөгөө, хугацаа
- Тариалалтын ажлын гүйцэтгэлийн хөлс
Нийтэлсэн:
2026-06-02

