Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, эрүүл мэнд, хүүхдийн ядуурлыг бууруулах болон хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага юм. ХИС нь 2024 оны 8 дугаар сараас эхлэн Нийслэлийн Налайх дүүрэгт хүүхэд, иргэдийн оролцоотойгоор ойн төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт орших 5 га талбайд хөдөө аж ахуйн техник ашиглан хөрс бэлтгэх, арчлах ажлыг гүйцэтгэх гэрээт ажилтныг сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх ажил
- Хөдөө аж ахуйн зориулалттай талбайг бэлтгэх:
- Талбай хагалах
- Газрыг боловсруулж тэгшлэх
- Модны нүх ухах
Шаардлагатай бол услалтын анхан шатны нөхцөлийг бүрдүүлэх (усны нөөцийн сав байрлуулах, шланк холбох г.м.)
Тавигдах шаардлага:
- Хөдөө аж ахуйн зориулалтын техник (трактораар газар хагалах, услах, хөрс сийрүүлэх, үр цацах гэх мэт) дээр ажилласан туршлагатай байх
- Техник хэрэгслийг жолоодох холбогдох мэргэжлийн үнэмлэх, зөвшөөрөлтэй байх
- Улаанбаатар хот, тэр дундаа Налайх дүүрэгт ажиллах боломжтой байх
- Хөдөө аж ахуйн байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголттой бол давуу тал болно
- Шаардлагатай тохиолдолд ажлын графикийн дагуу уян хатан ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Хөдөө аж ахуйн техник дээр ажилласан туршлагын тусгасан сонирхлоо илэрхийлсэн захидал
- Мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 2025 оны 5-р сарын 28-ны өдрийн 17:00 цаг дуустал mongolia.jobs@savethechildren.org цахим хаягаар хүлээн авна.
Хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2025-05-27