Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн хүрээнд төслийн зорилтот өрхийн эрүүл мэндийн төвүүд болон цэцэрлэгүүдэд дараах багц бүхий бүтээгдэхүүн, хэрэглэгдэхүүн нийлүүлэн хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна. Дараах багцуудад бүгдэд нь эсвэл сонгон оролцох боломжтой.
Багц 1. Компьютер тоног төхөөрөмж (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу)
Багц 2. Тоглоом хэрэглэгдэхүүн (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу)
Багц 3. Тавилга (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу)
Багц 4. Ном, бичиг хэрэг (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу)
Багц 5. ӨЭМТ-д хүүхдийн хөгжлийг үнэлэх хэрэглэгдэхүүний багц (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу)
Үнийн санал ирүүлэх хугацаа:
Дээрх мэдээллийг БИТҮҮМЖЛЭН, оролцож буй сонгон шалгаруулалт, Багцын дугаар, нэрийг тодорхой тэмдэглэн дараах хаягаар 2024 оны 8-р сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үнийн санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371 (117)
Нийтэлсэн:
2024-07-31