ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ (ESEL) СУРГАЛТЫН АРГАЗҮЙН БОЛОН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГИЙН 2 ТӨРЛИЙН ВИДЕО БҮТЭЭХ СТУДИ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Төслийн хүрээнд Говьсүмбэр, Завхан, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн зорилтот 25 сумын залуучууд, өсвөр үеийнхэнд Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалтыг (ESEL) Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн суралцахуйн төв болон Мэргэжлийн боловсролын сургуулиудаар дамжуулан зохион байгуулдаг. Төслийн хүрээнд дараах хоёр төрлийн видеог хийх студийг хамтран ажиллахыг урьж байна. Ажлын удирдамж энэ линкээр орж танилцана уу.
- Төслийн хүрээнд явагдаж буй Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалтын (ESEL) арга зүйн онцлогийг багш нарт танилцуулах зорилготой 1 видео
- 2019-2025 оны хооронд хэрэгжиж буй Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төслийн эцсийн үр дүн, амжилтын тухай 1 видео, нийт 2 төрлийн видео бүтээл хийж гүйцэтгэнэ.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- Видео контент бүтээх салбарт багадаа 3 жил ажилласан туршлагатай байх,
- Телевизийн нэвтрүүлэг, анимейшн, баримтат кино бүтээх, зураг авалт, найруулгыг өндөр түвшинд хийх мэргэжлийн боловсон хүчин, бие даасан өөрийн эзэмшлийн студитэй байх,
- Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног төхөөрөмжтэй байх,
- Шинэлэг, бүтээлчээр хандах чадвартай уран бүтээлчдийн багтай байх.
Ирүүлэх материалууд:
- Ажлыг хийж гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, байгууллагын гэрчилгээ
- Ажлыг хэрхэн хийж санал, нарийвчилсан төлөвлөгөө
- Үнийн санал, төсвийн задаргаа
- Өмнө хийж байсан ижил төрлийн бүтээлүүдийн жагсаалт, линк
Санал ирүүлэх хугацаа:
Дээрх мэдээллийг БИТҮҮМЖЛЭН, дараах хаягаар 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Санал ирүүлэх хаяг:
ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт
Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2024-10-08