Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
ХИС нь “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зорилтот 29 суманд Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.
Төслийн тогтвортой байдлыг хангаж Энтрепренершип боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сургуулийн менежментийн хөгжлийг дэмжих үүднээс төслийн зорилтот 5 аймагт 6 ерөнхий боловсролын сургуулийг Сургуульд Суурилсан Энтерпрайз (ССЭ) хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж 2022 оноос туршин амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү төслийн хүрээнд ном гарын авлага хэвлүүлэх гэж байна. Техникийн нөхцөлийг эндээс хүлээн авна уу.
Ирүүлэх материалууд:
- Албан бичиг: Өгөгдсөн техникийн нөхцөлийг хангасан бүтээгдэхүүн өөрийн үйлдвэртээ хэвлэх, хүргэлт хийх хуваарийг тодорхой бичих, гарын авлага хэвлэх хоногийн тоо, НӨАТ шингэсэн үнэ, оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын танилцуулга /Хүний нөөцийн мэдээлэл, үйлдвэрийн танилцуулга хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн мэдээлэл/ тусгасан байх
- Үнийн санал /бүх татвар шимтгэл оруулсан дүнгээр байх, хүчинтэй хугацаа 30 өдөр/
- Байгууллагын гэрчилгээ
- 2024 оны санхүүгийн тайлан /эхний хагас жилийн аудитын тайлан/
- Загвар авч ирэх /зарлагдсан хэвлэлийн бүтээгдэхүүний техникийн шаардлагатай ижил төстэй хэвлэл авч ирэх/
Оролцохыг хүссэн аж ахуйн нэгж дурдагдсан материалыг нааж битүүмжлэн Японы Хүүхдийг Ивээх Санд хүргүүлэх.
Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Аризона төв 4 давхарт
Санал хүлээн авах хугацаа: 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 17:00 цагаас өмнө.
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2025-02-06