Огноо: 2026 оны 5 дугаар сарын 12
Сонгон шалгаруулалтын нэр: “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын төрийн өмчийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнд зориулсан дэд бүтцийн засварын ажил гүйцэтгэх компани сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT-01/26
Японы Хүүхдийн Ивээх Сан нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчоос Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд болон Сэлэнгэ, Баянхонгор аймгийн цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтцийн засварын ажил гүйцэтгэх битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын өгөгдлийг энэ холбоосоор авна уу.
Сонгон шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1. Улаанбаатар хот
| Баянзүрх дүүрэг | 167-р цэцэрлэг | “Энх-энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төв |
| Сонгинохайрхан дүүрэг | 80-р цэцэрлэг | “Мичид ундарга” Өрхийн эрүүл мэндийн төв |
| Чингэлтэй дүүрэг | 124-р цэцэрлэг | “Мөнхбаясгалан” Өрхийн эрүүл мэндийн төв |
Багц 2. Баянхонгор аймаг
| Баянхонгор аймаг | 13-р цэцэрлэг | “Наранмандал” Өрхийн эрүүл мэндийн төв |
Багц 3. Сэлэнгэ аймаг
| Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум | Сумын 1-р цэцэрлэг | Сумын өрхийн эрүүл мэндийн төв |
Сонирхсон этгээд mongolia.procurement@savethechildren.org хаяг руу сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл болон барилгын засварын ажлын зургийг авна уу.
Битүүмжилсэн материалыг 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг: Японы Хүүхдийг Ивээх Сан, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 4 давхарт зөвхөн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.
Нийтэлсэн:
2026-05-12

