Японы Хүүхдийг Ивээх Сангийн “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Зөвлөх баг сонгон шалгаруулна.
Японы Хүүхдийг Ивээх Сан нь (ХИС) хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
Төслийн хураангуй
[Төслийн нэр] Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь
[Төслийн хугацаа] 2024 оны 3-р сарын 30 – 2025 оны 3-р сарын 29
[Төслийн санхүүжүүлэгч] Япон улсын Гадаад хэргийн яам
[Хамтрагч талууд] ЭМЯ, ХНХЯ, БШУЯ
[Төслийн зорилтот газар] Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймаг
Зөвлөх багт тавигдах ерөнхий шаардлага
Баг нь 3-5 гишүүнтэй байх
- Багийн гишүүд нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Багийн гишүүд нь сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж байсан туршлагатай байх
- Багийн гишүүдэд ХИС-ийн өмнөх Тэгш хамран сургах боловсролын төслийн сургалтын материал/модуль боловсруулсан багш/эмч оролцсон бол давуу тал болно
- Компьютерын оффис программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Төслийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зорилтот цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хөдөө орон нутагт очиж зөвлөгөө өгөх, хяналт-үнэлгээний багийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой байх
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлтийг илэрхийлсэн албан захидал
- Багийн танилцуулга (багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг хийж, боловсруулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц бүтээлийн жагсаалтууд)
- Ажлыг гүйцэтгэх үнийн санал
Зөвлөх багийн ажлын удирдамжийг эндээс авна уу.
ХҮЛЭЭН АВАХ:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 4 давхарт ресейпшнд ирүүлэх болон mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаягаар 2024 оны 6 сарын 26 өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Нийтэлсэн:
2024-05-30