Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм.
ХИС-гийн Монгол дахь Хөтөлбөр нь 2024-2027 онд Япон улсын Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн 10 хүүхдийн цэцэрлэг, 10 өрхийн эрүүл мэндийн төв, ХБХ-ийн 5 салбар комиссыг хамруулан хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд дараах 4 сургалтын модуль гарын авлагыг өрхийн эмнэлгийн эмч, цэцэрлэгийн багш нар , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын ажилтнуудад зориулан боловсруулж, хэвлэн гаргасан юм.
Үүнд:
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст зориулсан сургалтын гарын авлага”,
- “Сургуулийн өмнөх боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль”
- “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх арга зүй”
- “Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх”
Одоо эдгээр сургалтын модулийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, зорилтот бус байгууллагын багш, эмч, ажилтнуудад зайны сургалтаар суралцах боломж бүрдүүлэх зорилгоор цахим модулийн хэлбэрт нийцүүлэн дахин боловсруулах байгууллага/баг сонгон шалгаруулах тул оролцохыг урьж байна.
Тус ажлын удирдамжтай энэхүү холбоосоор танилцаж шаардлага хангасан материалыг mongolia.procurement@savethechildren.org цахим шуудангаар (pdf өргөтгөлөөр) илгээнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлт захидал
- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)
- Ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
- Ажлыг гүйцэтгэх төсвийн задаргаа
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2026 оны 9 сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө. Лавлах утас: 329365, 329371 (121)
Нийтэлсэн:
2026-09-16

