СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангаас сургуульд суурилсан сошиал медиа кампанит ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Сонгон шалгаруулалтын нэр: “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр сургуульд суурилсан кампанит ажлыг зохион байгуулах, ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах шалгаруулалт
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT 01/24
Тендерийн төсөвт өртөг: заахгүй
Гадаадын этгээд тендер ирүүлэх: эрхгүй
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 17:00 цаг хүртэл.
Сонгон шалгаруулалтын өгөгдлийн маягтыг энэ линкээс авна уу.
ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Дугтуйг битүүмжлэн, сонгон шалгаруулалтын дугаарыг бичсэн байна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй!
mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаяг болон утсаар тодруулга авч болно.
Утас: 329365, 329371 (132)
Нийтэлсэн:
2024-03-07