“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын төрийн өмчийн цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтцийн засварын ажлын зураг, төсөв хийх байгууллага сонгон шалгаруулна
Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөр нь 2024 оноос эхлэн Японы Гадаад Харилцааны Яамны Төрийн бус байгууллагыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын төрийн өмчийн цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөлд 2025 онд шинээр хамрагдах цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийн орчин, дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах зорилгоор ариун цэврийн өрөөг засварлах, тэргэнцэртэй хүүхдэд зориулсан налуу зам, шатны зориулалтын бариул хийж тоноглох зэрэг шаардлагатай байгаа юм. Уг засварын ажилд 5 цэцэрлэг, 5 өрхийн эмнэлэгт хийгдэх дараах ажлууд багтсан болно. Ажлын удирдамжийг эндээс хүлээн авна уу.
Барилгын компанид тавигдах ерөнхий шаардлага
- Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх
- Сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төсөв боловсруулах, барих, засварлах чиглэлээр 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Хийгдэх барилгын засварын ажлын зураг, төсөв хийх хүний нөөцтэй байх
Засварын ажлын хүрээ
- Төсөлд хамрагдах цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр очиж шаардлагатай техникийн хэмжилтүүдийг хийх
- Цэцэрлэг, өрхийн эмнэлгийн удирдах ажилтнуудтай уулзаж, засварын ажлын талаарх нарийвчилсан мэдээлэл авах
- Байгууллага тус бүрээр засварын ажлын техникийн зургийг бэлтгэх
- Байгууллага бүрээр засварын ажлын төсвийн тооцоог барилгын төсөв зохиогчийн нормативын дагуу боловсруулах
- Байгууллага бүрээр барилгын засварын ажлын мэдүүлэг хуудсыг бэлтгэх
Ирүүлэх материал:
- Шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын танилцуулга
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Гүйцэтгэх ажлын үнийн санал
ХҮЛЭЭН АВАХ:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 4 давхарт ресейпшнд ирүүлэх болон mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаягаар 2024 оны 7 сарын 5 өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Нийтэлсэн:
2024-06-21