Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид олон улсын бие даасан байгууллага бөгөөд олон улсад 1919 оноос, Монгол Улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал болон хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Та бүхэн Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаа, бидний хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, манай байгууллагын бодлого журмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.savethechildren.mn/ хаягаар орж танилцаарай.
Хүүхдийг Ивээх Сан нь 2020 оноос эхлэн Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгийн 25 суманд Дэлхийн банкны санхүүжилтээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭНТЕРПРАЙЗ” (ССЭ) -г хэрэгжүүлэхээр шалгарсан төсөлд зориулж хавсралтаар илгээж буй бараа бүтээгдэхүүн худалдан авах тул сонирхсон байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна. Илүү дэлгэрэнгүй жагсаалтыг доорх холбоосоор (Багц 1, Багц 2 дээр дарах) хүлээн авна уу.
Багц 1. “Үйлдвэрлэгч хүүхдүүд” ССЭ төслийн хүрээнд авах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн: Ухаалаг хогийн сав, Цүнх урлал, түүний хэрэглэгдэхүүн, Жимсний шүүс, түүнтэй холбоотой зарим бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж.
Багц 2. “Үйлдвэрлэгч хүүхдүүд” ССЭ төслийн Цүнх урлал, Давсан урлал, Эсгий урлал түүний хэрэглэгдэхүүн, түүхий эд зарим тоног төхөөрөмж.
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонирхол илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын товч танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл, танилцуулга
- Нийлүүлэх ҮНИЙН САНАЛ (НӨАТ орсон эсэх, нийлүүлэх хугацаа хуваарийг тодорхой харуулах)
- Тээвэрлэлт, хүргэлтийн талаарх мэдээлэл
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА:
- Та үнийн санал ирүүлэхдээ оролцож буй шалгаруулалт, багцыг тодорхой тэмдэглэн, БИТҮҮМЖЛЭН 2024 оны 1-р сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Хэрэв та Багц 2-т дангаар оролцох бол mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаягаар илгээж болно.
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ХАЯГ:
ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт
Утас: 329365, 329371 (131)
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2023-12-13