Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
2024 оны өвөлжилт хүндэрч олон аймаг Зудын нөхцөл байдалд байгаа тул манай байгууллага “Зудын хариу арга хэмжээ” төслийг Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай аймгуудын сонгогдсон сумуудад хэрэгжүүлэх юм. Тус төслийн хүрээнд хорголжин тэжээл нийлүүлэх болон хүргэлт хийхээр хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудыг сонгон шалгаруулна.
Багцаас сонгож БҮТЭЭГДЭХҮҮН (хорголжин тэжээл) нийлүүлэх, эсвэл ТЭЭВЭРЛЭЛТИЙГ гүйцэтгэхээр саналаа ирүүлнэ үү. Мөн хоёр багцыг нэгтгэн гүйцэтгэхээр саналаа ирүүлэх боломжтой.
БАГЦ 1. Хорголжин тэжээл худалдан авах
Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо ширхэг | Сав баглаа боодол |
Хорголжин тэжээл | тонн | 129.6 | 30кг-40кг |
БАГЦ 1. Тээвэрлэлт хүргэлт хийх
Аймаг | Сум | Тоо ширхэг
(Тонн) |
Сав баглаа боодол |
Өвөрхангай аймаг
|
Богд сум | 9.6 | 30кг-40кг |
Төгрөг сум | 9.6 | 30кг-40кг | |
Хужирт сум | 9.6 | 30кг-40кг | |
Увс аймаг | Түргэн сум | 11.2 | 30кг-40кг |
Сагил сум | 11.2 | 30кг-40кг | |
Давст сум | 11.2 | 30кг-40кг | |
Завхан аймаг | Нөмрөг сум | 11.2 | 30кг-40кг |
Тосонцэнгэл сум | 11.2 | 30кг-40кг | |
Тэлмэн сум | 11.2 | 30кг-40кг | |
Говь-Алтай аймаг | Хөх морьт сум | 11.2 | 30кг-40кг |
Баян-Уул сум | 11.2 | 30кг-40кг | |
Есөнбулаг сум | 11.2 | 30кг-40кг | |
Нийт | 129.6 |
Ирүүлэх материал
- Нийлүүлэгч/тээвэрлэлт хийх компанийн товч танилцуулга
- Хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний мэдээлэл
- Үйлдвэрлэн нийлүүлэх бараа бүтээгдэхүүний талаарх мэдээлэл
- Нийлүүлэлт/тээвэрлэлт хийх график, хугацаа
- Нийлүүлэлт/тээвэрлэлт хийх үнийн санал
Үнийн санал ирүүлэх хугацаа:
Дээрх мэдээллийг БИТҮҮМЖЛЭН, оролцож буй сонгон шалгаруулалт болон багцыг тодорхой тэмдэглэн дараах хаягаар 2024 оны 2-р сарын 5-ны өдрийн 13:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үнийн санал ирүүлэх хаяг:
ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт
Утас: 329372/329361 (131)
Нийтэлсэн:
2024-02-01