Говь-Алтай аймагт төслийн ажилтан сонгон шалгаруулж авна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын байгууллага юм. ХИС нь Говь-Алтай аймагт “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онуудад хэрэгжүүлнэ.
Энэ төсөл нь сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах зорилготой ба сонгогдсон сургууль, дотуур байр, эцэг эх/асран хамгаалагчид болон хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Төслөөр хүчирхийллээс ангид сургах, хүмүүжүүлэх арга зүйд багш нарыг сургах бөгөөд сургууль, хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан, эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд идэвхтэй оролцуулна. Түүнчлэн хүүхдүүдийн оролцоог дэмжих замаар тэднийг тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах чадвартай болгож, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлнэ.
ХИС нь Говь-Алтай аймагт дээрх төслийг хариуцан ажиллах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шалгарсан ажилтанд бид өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, мэргэжил ба ур чадварын өсөж хөгжих боломжийг олгоно.
Ажлын байранд тавигдах шалгуурууд:
- Эрх зүй, боловсрол, сэтгэл зүй, нийгмийн ажил эсвэл нийгмийн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай байх
- Дээрх чиглэлээр 5 буюу түүнээс дээш жил амжилттай ажилласан байх
- Төслийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ, сургалт зохион байгуулах, мониторинг, үнэлгээний чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
- Сургалтын гарын авлага боловсруулж, сургалт зааж байсан бол давуу тал болно
- Нийгмийн/зан үйлийн өөрчлөлтийн талаар аргачлалын талаар ойлголттой байх
- Эмзэг бүлгийн хүүхдүүд, гэр бүлүүдтэй ажиллаж байсан туршлагатай байх
- Монгол хэлээр тайлан, төлөвлөгөө боловсруулах өндөр чадвартай байх
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Компьютерын Windows Word, Excel, Power Point, Outlook, Office 365 зэрэг программуудыг эзэмшсэн байх
- Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
- Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
- Ачаалал даах чадвар, шинэ зүйл суралцах чин эрмэлзэлтэй байх
Манай байгууллагын тухай болон хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг www.savethechildren.mn вэбсайтаас авахыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ. Эдгээр материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн доорх цахим хаягаар илгээнэ үү. Хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 11-ний 17.00 цаг.
И-мэйл: mongolia.jobs@savethechildren.org