Ховд аймагт Салбарын зохицуулагч сонгон шалгаруулж авна

Хүүхдийг Ивээх Сан /ХИС/ нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын бие даасан байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгуудад “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Японы Нийгмийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр 2019-2024 онд хэрэгжүүлж байна.

ХИС-ийн Ховд аймаг дахь салбарыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дээрх төслийг хариуцан хэрэгжүүлэх салбарын зохицуулагчийн ажлын байр зарлаж байна. Таныг өрсөлдөхүйц цалин, урамшуулал, мэргэжлийн болон ур чадварын хувьд өсөн хөгжих боломж хүлээж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  • Боловсрол, Бизнес, Нийгмийн ухаан болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Холбогдох чиглэлээр 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай, Англи хэлний ярианы болон бичгийн дунджаас дээш түвшний ур чадвартай;
  • Компьютерын шаардлагатай программуудыг эзэмшсэн (Windows, MS-Office, Internet);
  • Багаар ажиллах, чиглүүлэх, сургалт хурал зохион байгуулах ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, хүнтэй ажиллах, харилцааны ур чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой.

Энэхүү ажлын байрны тухай дэлгэрэнгүй шаардлагыг энэхүү холбоосоор авна уу. Манай байгууллагын тухай болон хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг www.savethechildren.mn вэбсайтаас авахыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ. Эдгээр материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн доорх цахим хаягаар илгээнэ үү.

Хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 19-ний 17.00 цаг

И-мэйл: mongolia.jobs@savethechildren.org

Тодруулга авах утас: 329365 – 117

Зөвхөн шалгаруулалтад тэнцсэн хүнийг ярилцлагад дуудна.