Ажилд урьж байна

Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг ба хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. ХИС нь 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол, хүүхдийн ядуурал, хүмүүнлэгийн тусламж, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байна.

ХИС нь Гэр хороололын иргэд, хүүхэд, залууст зориулсан Хувцас угаалга, цэвэрлэгээний Баббл Төвийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тус Төвд ажиллах Зохион байгуулагч болон Үйлчилгээний ажилтныг шалгаруулан авна. Эдгээр нь 5 сар үргэлжлэх гэрээт ажлын байрууд бөгөөд цаашид төслийн санхүүжилт болон гүйцэтгэлээс хамааран сунгагдах боломжтой.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ (1)

Тус ажилтан нь Баянхошууд байрлах “Хувцас угаалга, цэвэрлэгээний Баббл Төв” (цаашид ‘Төв’ гэх) Төслийн Зөвлөхийн удирдлаганд ажиллах бөгөөд дараахь үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

  • Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах
  • Үйлчилгээний ажилтныг удирдах, чиглүүлэх
  • Төвд хүрэлцэн ирсэн хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Төвийн борлуулалтын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх
  • Хувийн болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх, төвийн үйл ажиллагааг сурталчлах
  • Үйлчилгээний орлого бүртгэх, кассын үйл ажиллагааг хариуцах
  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийх
  • Төвийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, захиалга хийх
  • Үйлчилгээний ажилтнуудыг харилцагчийн үйлчилгээ болон бусад чиглэлээр сургах
  • Үйл ажиллагааг сайжруулах саналыг төслийн зөвлөхөд боловсруулан танилцуулах
  • Төвийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, үйл ажиллагааг доголдолгүй явуулах зохион байгуулалтаар хангах
  • Хүүхдийг Ивээх Сан болон төслийн удирдлагаас өгсөн бусад даалгаварыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн байх (Бизнесийн удирдлага, эсвэл нийгмийн чиглэлийн мэргэжилтэй бол давуу талтай)
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх
  • Орлого, зарлага хүлээн авахтай холбоотой банкны үйл ажиллагааны талаарх мэдлэгтэй байх /ПОС машин, касс машин гэх мэт/
  • Харилцааны өндөр соёлтой, үнэнч, шударга, хариуцлагатай байх
  • УБ хотын СХДүүргийн 28, 11-р хороо буюу Баянхошууны өрх, иргэдийн талаар ойлголт, мэдлэг сайтай байх
  • Хувцас угаалга цэвэрлгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /2/

Ажилтан нь Баянхошууд байрлах “Хувцас угаалга, цэвэрлэгээний Баббл Төв” төслийн зөвлөх болон зохион байгуулагчийн удирдлаганд ажиллах бөгөөд өдөр тутам дараахь үүргийг гүйцэтгэнэ.

  • Төвд хүрэлцэн ирсэн хэрэглэгчдийг угтан авах, зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Хэрэглэгчдийн угаалгах хувцсыг хүлээн авах, ангилан ялгах, хувцасны товч, цахилгаан болон урагдал бий эсэхийг шалгах
  • Угаалгын машинд хувцсыг хийх, оновчтой тохиргоог тавих
  • Төвийн ариун цэвэр болон тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг хариуцах
  • Үйлчилгээний төлбөр тооцоог хүлээн авах, баримтыг гаргаж өгөх
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтад зөвлөгөө өгөх, чиглүүлэх
  • УБ хотын СХДүүргийн 28, 11-р хороо буюу Баянхошууны өрх, иргэдийн талаар ойлголт, мэдлэг сайтай байх
  • Үйлчлүүлэгчээс санал сэтгэгдэл авах
  • Зохион байгуулагч, болон Хүүхдийг Ивээх Сангийн бусад холбогдох албан хаагч нартай хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд сургууль төгссөн байх
  • Харилцааны өндөр соёлтой, үнэнч шударга, хариуцлагатай байх
  • Үйлчилгээний ажил хийж байсан туршлагатай бол сайн
  • Төсөл хэрэгжих хороонд оршин суудаг бол (CХД-ийн 28, 11-р хороо) давуу талтай

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ. Эдгээр материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн доорх цахим хаягаар илгээнэ үү.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 12-ны 17.00 цаг.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Аризона төв, 4 давхар

Э-шуудан: mongolia.jobs@savethechildren.org