Төслийн зорилтот сургуулиуд харилцан туршлагаа солилцлоо

Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хот болон Говь-Алтай, Ховд аймгуудад 2023 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Төсөл хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын 10 сургуулийн төлөөлөл 2023  оны 12 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант  сумын 1-р сургууль,  Дарви сумын дунд сургууль, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р сургууль, Дарив сумын дунд сургуулиудаар зочилж, сургуулиудын баг хамт олонтой сургуулийн орчны хүүхэд хамгааллыг сайжруулах болон удирдлага менежментийн чиглэлээр харилцан туршлагаа солилцов.

Говь-Алтай аймагт туршлага солилцох арга хэмжээг Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажилтан Г.Цолмон удирдаж, багийн бүрэлдэхүүнд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажилтан М.Эрдэнэбилэг, Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн захирал П.Эрдэнэжаргал,  Сүхбаатар  дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн захирал Д.Болд, 2-р сургуулийн сургалтын менежер Б.Ганчимэг, Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Ренчиндорж, 130-р сургуулийн нийгмийн ажилтан Д.Төгсмаа, Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн нийгмийн ажилтан П.Оюун-Эрдэнэ нар  ажиллалаа.

Харин Ховд аймагт туршлага солилцох арга хэмжээг Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажилтан П.Цэдэндамба ахлан, багийн бүрэлдэхүүнд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажилтан Ц.Тошлой , нийслэлийн Баянзүрх  дүүргийн ерөнхий боловсролын  48-р сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн 130-р сургуулийн захирал Ө.Болормаа, Баянгол дүүргийн  51-р сургуулийн сургалтын менежер Д.Батдэлгэр, 73-р сургуулийн сургалтын менежер Д.Ургахцэцэг, 33-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Цэнд, 50-р сургуулийн сэтгэл зүйч Н. Даваажаргал нар ажиллав.

Говь-Алтай, Ховд аймагт сургуулиудын энэ удаагийн туршлага солилцох арга хэмжээ нь сургуулиуд сургалтын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний талаар харилцан суралцаж, хамтран ажиллах, харилцаа холбоо тогтооход нь томоохон дэмжлэг болж чадсан юм. Тэд “Хамтдаа хамгаалъя” хамтран хэрэгжүүлэх ажлын өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулж,  хэрэгжүүлэх санаачилга гаргажээ.

Мөн туршлага солилцох уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулахад тус аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тус тус дэмжиж ажиллав.