“Энтрепренер Seeds” тэтгэлэгт хөтөлбөр Говьсүмбэр аймгийн зорилтот сумдад
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн ESEL сургалтад хамрагдаж төгссөн, Говьсүмбэр аймгийн зорилтот сумдын 14-25 насны хүүхэд, залуучуудын багийг бизнес санаагаа бодит болгож, сум орон нутгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулна уу хэмээн “ЭНТРЕПРЕНЕР SEEDS” хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Тэмцээний үе шат:
- 1-р үе шат: Багууд бизнес төлөвлөгөө сумын төслийн зөвлөлөөр хянуулан, сумын зөвлөлийн дүгнэлт хуудсыг бөглүүлнэ
- 2-р үе шат: Бизнес санаагаа танилцуулах арга хэмжээ буюу Pitch Day өдөрлөгт оролцож төслөө танилцуулна. Төслийн санхүүжилтийн үлдэгдэлтэй холбоотойгоор дараагийн шатанд шалгарах багийн тоонд квот тогтооно.
- 3-р үе шат: Хүүхдийг Ивээх Сангаас эцсийн үнэлгээг хийж шалгарсан багуудыг зарлаж, санхүүжилт олгон гэрээ байгуулна.
Хэн хамрагдах вэ?
ESEL сургалтыг бүрэн дүүргэсэн ЕБС 8-12-р ангийн сурагчид, ESEL сургалтыг бүрэн дүүргэсэн МБС/Политехникийн коллеж болон НТБТөвийн 14-25 насны хүүхэд залуучууд 3-6 хүнтэй баг бүрдүүлж тэтгэлэгт хөтөлбөрт оролцно. Үүнд, ЕБС-н сурагчдын багийн гишүүд зөвхөн дунд эсвэл ахлах ангийн сурагчдаас бүрдэх, дунд ахлах анги холилдохгүй байх, МБС/Политехникийн коллеж болон НТБТөвийн хүүхэд залуучуудын баг зөвхөн 14-17 нас эсвэл 18-25 насны ангиллаар тус тусдаа баг бүрдүүлэх, Багийн гишүүдийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, Баг бүр зөвлөх багштай байх зэрэг шаардлагууд тавигдана.
Санхүүжилт:
- 3,500,000 хүртэлх төгрөгийн санхүүгийн тэтгэлэг олгоно.
Төслийн үнэлгээний үндсэн шалгуур үзүүлэлтүүд:
- Төслийн загвар
- Маркетинг ба зах зээлийн судалгаа
- Үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгөө
- Санхүүгийн төлөвлөгөө
- Нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төлөвлөгөө
- Багийн үйл ажиллагаа
- Төслийн танилцуулга
Шалгуур үзүүлэлтийн дэлгэрэнгүйг Энтрепренер Seeds гарын авлагаас харна уу.
Бүрдүүлэх материал:
- ESEL сургалт төгссөн сертификат
- Бүртгэлийн маягт
- Сумын Зөвлөлийн дүгнэлт хуудас
- Бизнес төлөвлөгөө:
- Багийн бүтэц
- Бизнес загварын хавтгай
- Бүтээгдэхүүн үйлчилгээ
- Зах зээлийн шинжилгээ судалгаа
- Санхүүгийн тооцоо, ашиг орлого
- Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц, түүхий эд
- Маркетингийн стратеги
- Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа Энтрепренер Seeds гарын авлагыг ашиглан “Үл зөвшөөрөгдөх төслийн санааны жагсаалт” болон бусад шаардлагуудтай танилцана уу.
Нэмэлт тодруулга:
- Санхүүжилтийн ихэнх зардал сургууль, анги танхим болон бусад барилгын засварт зориулагдаагүй байх
- Бизнес санаа, үйл ажиллагаатай хамааралгүй компьютер, принтер гэх мэт тоног төхөөрөмжийн зардал оруулахгүй байх
- Тоног төхөөрөмж худалдаж авах төслүүд дээр хүүхэд ажиллахад аюулгүй эсэх, Монгол улсын холбогдох хууль дүрэм журмаар зөвшөөрөгддөг эсэхийг судлах.
Бүртгэлийн маягт татаж авах:
- ЕБС 8-9 дүгээр анги линк
- ЕБС 10-12 дугаар анги линк
- НТБТ 14-17 нас линк
- НТБТ 18-25 нас линк
- МБС/Политехникийн коллеж 14-17 нас линк
- МБС/Политехникийн коллеж 18-25 нас линк
Дээрх материалуудыг цахимаар Google form https://docs.google.com/forms/d/1b7T0geJtqjQyPaJ1MRpW3OR0k517przGUjixav3ynBM/edit бөглөн 2024 оны 02-р сарын 09-ны 21.00 цагаас өмнө илгээнэ үү.