“Энтрепренер Seeds” тэтгэлэгт хөтөлбөр Өвөрхангай аймгийн зорилтот сумдад

Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн ESEL сургалтад хамрагдаж төгссөн, Өвөрхангай аймгийн зорилтот сумдын 14-25 насны хүүхэд, залуучуудын багийг бизнес санаагаа бодит болгож, сум орон нутгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулна уу хэмээн “ЭНТРЕПРЕНЕР SEEDS” хөтөлбөрт оролцохыг урьж байна.

Тэмцээний үе шат:

  • 1-р үе шат: Багууд бизнес төлөвлөгөө сумын төслийн зөвлөлөөр хянуулан, сумын зөвлөлийн дүгнэлт хуудсыг бөглүүлнэ
  • 2-р үе шат: Бизнес санаагаа танилцуулах арга хэмжээ буюу Pitch Day өдөрлөгт оролцож төслөө танилцуулна. Төслийн санхүүжилтийн үлдэгдэлтэй холбоотойгоор дараагийн шатанд шалгарах багийн тоонд квот тогтооно.
  • 3-р үе шат: Хүүхдийг Ивээх Сангаас эцсийн үнэлгээг хийж шалгарсан багуудыг зарлаж, санхүүжилт олгон гэрээ байгуулна.

Хэн хамрагдах вэ?

ESEL сургалтыг бүрэн дүүргэсэн ЕБС 8-12-р ангийн сурагчид, ESEL сургалтыг бүрэн дүүргэсэн МБС/Политехникийн коллеж болон НТБТөвийн 14-25 насны хүүхэд залуучууд 3-6 хүнтэй баг бүрдүүлж тэтгэлэгт хөтөлбөрт оролцно. Үүнд, ЕБС-н сурагчдын багийн гишүүд зөвхөн дунд эсвэл ахлах ангийн сурагчдаас бүрдэх, дунд ахлах анги холилдохгүй байх, МБС/Политехникийн коллеж болон НТБТөвийн хүүхэд залуучуудын баг зөвхөн 14-17 нас эсвэл 18-25 насны ангиллаар тус тусдаа баг бүрдүүлэх, Багийн гишүүдийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, Баг бүр зөвлөх багштай байх зэрэг шаардлагууд тавигдана.

Санхүүжилт:

  • 3,500,000 хүртэлх төгрөгийн санхүүгийн тэтгэлэг олгоно.

Төслийн үнэлгээний үндсэн шалгуур үзүүлэлтүүд:

  • Төслийн загвар
  • Маркетинг ба зах зээлийн судалгаа
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгөө
  • Санхүүгийн төлөвлөгөө
  • Нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төлөвлөгөө
  • Багийн үйл ажиллагаа
  • Төслийн танилцуулга

Шалгуур үзүүлэлтийн дэлгэрэнгүйг Энтрепренер Seeds гарын авлагаас харна уу.

 Бүрдүүлэх материал:

  • ESEL сургалт төгссөн сертификат
  • Бүртгэлийн маягт
  • Сумын Зөвлөлийн дүгнэлт хуудас
  • Бизнес төлөвлөгөө:
    • Багийн бүтэц
    • Бизнес загварын хавтгай
    • Бүтээгдэхүүн үйлчилгээ
    • Зах зээлийн шинжилгээ судалгаа
    • Санхүүгийн тооцоо, ашиг орлого
    • Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц, түүхий эд
    • Маркетингийн стратеги
    • Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ

Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа Энтрепренер Seeds  гарын авлагыг ашиглан “Үл зөвшөөрөгдөх төслийн санааны жагсаалт” болон бусад шаардлагуудтай танилцана уу.

Нэмэлт тодруулга:

  • Санхүүжилтийн ихэнх зардал сургууль, анги танхим болон бусад барилгын засварт зориулагдаагүй байх
  • Бизнес санаа, үйл ажиллагаатай хамааралгүй компьютер, принтер гэх мэт тоног төхөөрөмжийн зардал оруулахгүй байх
  • Тоног төхөөрөмж худалдаж авах төслүүд дээр хүүхэд ажиллахад аюулгүй эсэх, Монгол улсын холбогдох хууль дүрэм журмаар зөвшөөрөгддөг эсэхийг судлах.

Бүртгэлийн маягт татаж авах:

  • ЕБС 8-9 дүгээр анги линк
  • ЕБС 10-12 дугаар анги линк
  • НТБТ 14-17 нас линк
  • НТБТ 18-25 нас линк
  • МБС/Политехникийн коллеж 14-17 нас линк
  • МБС/Политехникийн коллеж 18-25 нас линк 

Дээрх материалуудыг цахимаар Google form “ЭНТРЕПРЕНЕР SEEDS” 7 тэтгэлэгт хөтөлбөр ӨВӨРХАНГАЙ аймгийн зорилтот сумдад (google.com) бөглөн

2024 оны 02-р сарын 09-ны 21.00 цагаас өмнө илгээнэ үү.