“Энтрепренер Seeds” тэтгэлэгт хөтөлбөр Говьсүмбэр аймгийн зорилтот сумдад
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн ESEL сургалтад хамрагдаж төгссөн, Говьсүмбэр аймгийн зорилтот сумдын 14-19 насны хүүхэд, залуучуудын багийг бизнес санаагаа бодит болгож, сум орон нутгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулна уу хэмээн “ЭНТРЕПРЕНЕР SEEDS” хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Тэмцээний үе шат:
- 1-р үе шат: Багууд бизнес төлөвлөгөө сумын төслийн зөвлөлөөр хянуулан, сумын зөвлөлийн дүгнэлт хуудсыг бөглүүлнэ
- 2-р үе шат: Бизнес санаагаа танилцуулах арга хэмжээ буюу Pitch Day (Питч) өдөрлөгт оролцож төслөө танилцуулна. Төслийн санхүүжилтийн үлдэгдэлтэй холбоотойгоор дараагийн шатанд шалгарах багийн тоонд квот тогтооно.
- 3-р үе шат: Хүүхдийг Ивээх Сангаас эцсийн үнэлгээг хийж шалгарсан багуудыг зарлаж, санхүүжилт олгон гэрээ байгуулна.
Хэн хамрагдах вэ?
- ESEL сургалтыг бүрэн дүүргэсэн ЕБС 8-12-р ангийн сурагчид, ESEL 7 сургалтад хамрагдаж буй сурагчид (багийн гишүүд зөвхөн дунд эсвэл ахлах ангийн сурагчдаас бүрдэх, дунд ахлах анги холилдохгүй байх, багийн гишүүдийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, баг бүр зөвлөх багштай байх зэрэг шаардлагууд тавигдана.)
- Өвлийн амралтаараа төслөө хэрэгжүүлэх боломжтой байх
- Өмнө нь манай төслөөс санхүүжилт авч төсөл хэрэгжүүлж байгаагүй.
- МБС/ Политехникийн коллеж болон НТСТ – н хүүхэд залуучууд энэ удаагийн Питч өдөрлөгт оролцох боломжгүй.
Санхүүжилт:
- 2,600,000 хүртэлх төгрөгийн санхүүгийн тэтгэлэг олгоно.
Төслийн үнэлгээний үндсэн шалгуур үзүүлэлтүүд:
- Төслийн загвар
- Маркетинг ба зах зээлийн судалгаа
- Үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгөө
- Санхүүгийн төлөвлөгөө
- Нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төлөвлөгөө
- Багийн үйл ажиллагаа
- Төслийн танилцуулга
Шалгуур үзүүлэлтийн дэлгэрэнгүйг Энтрепренер Seeds гарын авлагаас харна уу.
Бүрдүүлэх материал:
- ESEL сургалт төгссөн сертификат, ESEL 7 хамрагдаж байгаа бол дижитал журнал дээр нэр нь бичигдсэн байх (багийн бүх гишүүд).
- Бүртгэлийн маягт
- Сумын Зөвлөлийн дүгнэлт хуудас
- Бизнес төлөвлөгөө:
- Багийн бүтэц
- Бизнес загварын хавтгай
- Бүтээгдэхүүн үйлчилгээ
- Зах зээлийн шинжилгээ судалгаа
- Санхүүгийн тооцоо, ашиг орлого
- Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц, түүхий эд
- Маркетингийн стратеги
- Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа Энтрепренер Seeds гарын авлагыг ашиглан “Үл зөвшөөрөгдөх төслийн санааны жагсаалт” болон бусад шаардлагуудтай танилцана уу.
Нэмэлт тодруулга:
- Санхүүжилтийн ихэнх зардал сургууль, анги танхим болон бусад барилгын засварт зориулагдаагүй байх
- Бизнес санаа, үйл ажиллагаатай хамааралгүй компьютер, принтер гэх мэт тоног төхөөрөмжийн зардал оруулахгүй байх
- Тоног төхөөрөмж худалдаж авах төслүүд дээр хүүхэд ажиллахад аюулгүй эсэх, Монгол улсын холбогдох хууль дүрэм журмаар зөвшөөрөгддөг эсэхийг судлах.
Бүртгэлийн маягт татаж авах:
Дээрх материалуудыг цахимаар Google form бөглөн https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdN0XSWyReEBUIBJH8fS8Rm9_TVB_c6JpygJWUJXwvHsO8iFQ/viewform
2024 оны 11-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө илгээнэ үү.