Ажилд урьж байна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. ХИС нь 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол, хүүхдийн ядуурал, хүмүүнлэгийн тусламж, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байна. Бид Улаанбаатар хот дахь төв оффист Жолоочийн ажлын байрыг зарлаж байна.
Ажлын байрны талаарх мэдээлэл
Жолооч нь Захиргаа, хүний нөөцийн менежерийн шууд удирдлага дор ажиллаж, байгууллагын машины техникийн бэлэн байдлыг ханган, байгууллагын тээврийн хэрэгслээр зорчиж буй ажилтнуудыг Улаанбаатар хот болон орон нутагт тээвэрлэх, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Үндсэн үүрэг:
- Жолооч нь ажилтнуудын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, тэдний аюулгүй байдлыг ханган жолоо барих
- Өдөр тутам Нарийн бичгийн гаргасан тээврийн хэрэгслийн захиалгын дагуу зорчигчийг тухайн газар нь цаг тухай бүрд нь хүргэж өгөх, авах
- Машины бүрэн бүтэн байдлыг өдөр тутам ажил эхлэхийн өмнө шалгаж, цэвэр үзэмжтэй байлгах
- Орон нутаг, сумдад томилолтоор явах үед машин техникийн бүрэн байдлыг ханган урьдчилан бэлтгэл хийж байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийх
- Түлш шатахууны тооцоог дор бүр нь хийж, км-ын бүртгэлийн хуудсыг бөглөх, өдөр бүр явсан км болон цаг, заалтыг тодорхой бичиж байх, сар бүрийн эцэст гаргах
- ХИС-гийн үйл ажиллагаатай холбоотой албан захидал, бичиг баримтыг тараах, зохих газарт нь хүргэх, шаардлагатай тохиолдолд гарын үсэг зуруулж авч байх, шууданг хүргэж өгч авч байх, шуудангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж авах
- Төслийн ажилтнуудад сургалтын тоног төхөөрөмж зөөх, тараахад туслах зэргээр албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой логистик туслалцааг үзүүлэх
- Шууд удирдлагаас өгсөн бусад үүрэг, даалгаварууд
Тавигдах шаардлага:
- Хүүхдийг Ивээх Сангийн зорилго, зорилт, алсын харааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн ажиллах хүсэлтэй
- B, C, D, E ангиллын жолооны үнэмлэхтэй байх (механик машин жолоодох ур чадвартай байх)
- 5-аас доошгүй жил тасралтгүй тээврийн хэрэгсэл аюулгүй жолоодсон туршлагатай байх
- Шаардлагатай үед тээврийн хэрэгсэлд гарсан бага хэмжээний эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээ хийх, оношлох чадвартай байх
- Хөдөө орон нутгийн зам тээврийн нөхцөл байдал болон авто замын сүлжээг сайн мэддэг, GPS ажиллуулж чаддаг байх
- Монгол улсын зам тээврийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг мэддэг байх
- Өмнө нь зам тээврийн осол, аваар гаргаж байгаагүй байх
- Англи хэлний ярианы болон бичгийн анхан шатны мэдлэгтэй байх
- Харилцааны өндөр соёлтой байх
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай
- Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
- Олон улсын байгууллага болон төрийн албанд Жолоочоор ажиллаж байсан бол давуу талтай
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг тусгасан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ. Эдгээр материалыг Монгол хэл дээр бэлтгэн доорх цахим хаягаар эсвэл оффист өөрийн биеэр ирүүлнэ үү.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цаг хүртэл
Зөвхөн шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчыг ярилцлаганд дуудна.
И-мэйл: mongolia.jobs@savethechildren.org
Тодруулга авах утас: 329365 – 117, 9000-0497