Уур амьсгалын өөрчлөлт уламжлалт амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байгаа тул Монголын хүүхдүүд малын түүхий эд болох ааруулаа зах зээлийн эргэлтэд оруулж байна
Тус улсын 3.4 сая хүн амын 40 хувь нь мал аж ахуй эрхэлдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хатуу ширүүн өвөл байнга давтагдах болсноор Монгол орны уламжлалт амьдралын хэв маягийг эрсдэлд оруулж, хүүхдүүдийн эзэмшсэн ур чадвар нь тэдний ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах боломжтой юм.
Улаанбаатар хот, 5-р сарын 12. Уур амьсгалын өөрчлөлт уламжлалт амьдралын хэв маягт нь сөргөөр нөлөөлж буй хөдөө орон нутагт “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургууль дээр Сургуульд суурилсан энтерпрайзийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа бөгөөд хөх үсний тор, хормогч, бээлий өмссөн төслийн хүүхдүүд өөрсдөө тараг хийж сурч байна.
Сургуульд суурилсан энтерпрайзийн үйл ажиллагаа нь сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт бүрэн шингэсэн бөгөөд математик, монгол хэл, эрүүл мэндийн хичээлүүд, амьдрах ухааны хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд тараг хийж, зах зээлд борлуулахад суралцаж байна. Эрүүл мэндийн хичээлээр бүтээгдэхүүнээ сурталчилах зорилгоор тарагны ашиг тусыг хүүхдүүд сурдаг. Монгол хэлний хичээлээр хүүхдүүд бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчилах талаар суралцдаг байна. Математикийн хичээл дээр хүүхдүүд ашгийн хэмжээг хэрхэн тооцох талаар суралцана.
Тус улсын 3.4 сая хүн амын 40 хувь нь мал аж ахуй эрхэлдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хатуу ширүүн өвөл байнга давтагдах болсноор Монгол орны уламжлалт амьдралын хэв маягийг эрсдэлд оруулж, хүүхдүүдийн эзэмшсэн ур чадвар нь тэдний ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах боломжтой юм.
Өвөрхангайн аймгийн Хархорин сумын 2 дугаар сургуулийн төсөлд хамрагдсан хүүхдүүдийн нэг 11 настай Чимэг: Бид хэрхэн багаар ажиллах талаар сурсан. Бид бүртгэл хөтлөх, цаг заваа хэрхэн зохицуулах талаар сурсан. Мөн тараг хэрхэн хийх, орцыг хэрхэн хэмжих, бусад хүүхдүүдэд бүтээгдэхүүнээ тарааж байхдаа хэрхэн яаж тайлбарлах тухай сурсан.
Энэхүү хөтөлбөр нь Японы Засгийн газрын санхүүжилтээр Дэлхийн Банкны менежментээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн нэг хэсэг бөгөөд Монголын хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сургуульд болон цаашид хөдөлмөрийн зах зээл дээр гарахад шаардлагатай хувь хүний зөөлөн ур чадвар эзэмшүүлэхэд тусалдаг.
Тус хөтөлбөр 2022 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 8700 гаруй хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, бизнес эрхлэх ур чадварууд эзэмшүүлээд байна. Энэ жил л гэхэд Чимэгийн сургуулийн 1186 хүүхдийн 80 орчим хувь нь тус хөтөлбөрт хамрагдсан байна.
Өнгөрсөн жил Монгол Улс сүүлийн тавин жилтэй харьцуулахад хамгийн ширүүн зудтай байж, өвөлжилт маш ихээр хүндэрсэн. Энэ нь 180,000 орчим хүн, түүний дотор 80,000 гаруй хүүхдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчдийн соёлын нэгэнд дахин цохилт болоод байна.
Байгаль цаг уурын өөрчлөлтийг даван туулж буй Монголын газар нутагт үлдсэн 800,000 нүүдэлчин малчид ажил хайж, хот суурин газар руу нүүхээс өөр аргагүйд хүрч, зарим гэр бүлийг ядуурал, ажилгүйдэлд автуулж байгаа бол хөдөө орон нутагт хүүхэд залуучууд сургууль завсардах эрсдэлтэй тулгарч, сургууль завсардсан залуучуудын хувьд хөдөлмөрийн зах зээлд ороход бэрхшээлтэй тулгарсаар байна.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: Уур амьсгалын хямрал Монголын бэлчээрийг доройтуулж, малчин өрх, тэдний хүүхдүүдийнх нь амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Уламжлалт амьдралын хэв маягаас юу үлдэхийг хэн мэдэх билээ? Тийм учраас бид хүүхдүүдийн бизнес эрхлэх мэдлэгийг хөгжүүлэхэд нь туслах ёстой. Энэ бол зөвхөн ур чадварын тухай биш, харин тэсвэр хатуужил бий болгох явц. Мөн хүүхдүүдийг ирээдүйгээ өөрчлөх, өөрсдийн ирээдүйн өрсөлдөөнд бэлтгэхэд нь туслах явдал юм.
Хүүхдийг Ивээх Сан нь 1994 оноос хойш Монгол Улсад боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, хүүхдийн ядуурал, хүүхдийн эрхийн засаглалын чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлж, зуд, үер, шороон шуурганд нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн байна.
Энэхүү өгүүлэл Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын цахим хуудас дээр нийтлэгдсэн юм.